ЭССЭ БИЧЛЭГ, ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭССЭ БИЧЛЭГ, ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэх, нийгэмд хүүхдийн дуу хоолой,

       Сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэх, нийгэмд хүүхдийн дуу хоолой, үзэл бодлыг хүргэх зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Эрүүл мэндийн газар хамтран 2021 оны 03 дугаар сарын 16-наас 04 дүгээр сарын 26-ыг хүртэлх хугацаанд “Архигүй ирээдүй” сэдэвт эссэ бичлэг, “Хүчирхийлэлгүй гэр бүл” сэдэвт гар зургийн уралдааныг 3 дахь жилдээ тус тус зохион байгуулав.

          Тус уралдаанд нийт 9 сумын 13 сургуулийн 100 сурагч бүтээл ирүүлснээс дараах бүтээлийн эзэд шалгарлаа.

      1-5 ангийн сурагчдын бүтээлүүдээс

1-р байранд- Замын –Үүд сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 3Б ангийн сурагч Б.Буянзаяа

2-р байранд- Зүүн-баян Ерөнхий боловсрол сургуулийн 5А ангийн сурагч Б.Энэрэл- Эрдэнэ

3-р байранд-  Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 3В ангийн сурагч Ч.Хүслэн

Тусгай байранд:

  • Замын –Үүд сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн 5А ангийн сурагч Э.Балжинням
  • Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 3В ангийн сурагч Э.Бүрэнтөгс
  • Сайншанд сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 4В ангийн сурагч А.Анхбаяр
  • Өргөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 5А ангийн сурагч Б.Үжин
  • Хөвсгөл сумын ерөнхий боловсролын 3А ангийн сурагч О.Анирлан

6- дээш ангийн сурагчдын бүтээлүүдээс

1-р байранд- Замын –Үүд сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 10А ангийн сурагч А.Ижилцэцэг

2-р байранд- Замын –Үүд сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 10А ангийн сурагч О.Ууганжаргал

3-р байранд- Мандах сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8А ангийн сурагч М.Болорчимэг

Тусгай байранд:

  • Замын –Үүд сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 10Б ангийн сурагч Л.Хонгорзул
  • Замын –Үүд сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 7Б ангийн сурагч Ж.Сарнай
  • Замын –Үүд сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 8В ангийн сурагч П.Марал-эрдэнэ
  • Хатанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9А ангийн сурагч Б.Хонгорзул
  • Мандах сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9А ангийн сурагч Э.Оюунмаа

 

Эссэ бичлэгийн уралдаанд:

 

1-р байранд- Сайншанд сумын ЕБ-ын 1-р сургуулийн 11г ангийн сурагч  О.Алтанцэцэг

2-р байранд – Хөвсгөл сумын ЕБС-ийн 7а ангийн сурагч З.Энххалиун

3-р байранд -Сайншанд сумын ЕБ-ын 5 –р сургуулийн 11в ангийн сурагч М.Маралмаа

Тусгай байранд:

-           Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 11г ангийн сурагч А.Нандин- Эрдэнэ

-        Хөвсгөл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9а ангийн сурагч М.Анударь

-        Сайншанд сумын Ерөнхий боловсролын 3 –р сургуулийн 11а ангийн сурагч Т.Хашцэцэг

-        Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 –р сургуулийн 7в ангийн сурагч М.Үүрийнгээ

-        Өргөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн сурагч  У.Ууганзаяа тус тус шалгарлаа.

Сайншанд сумаас шалгарсан сурагчдын өргөмжлөл, мөнгөн шагналыг аймгийн ИТХ дарга Б.Ганзориг, аймгийн ЭМГ-ын НЭМТ-ийн дарга Б.Амаржаргал нар гардууллаа. COVID-19 хөл хориотой холбоотой сумдаас шалгарсан сурагчдын шагналыг сумдад гардуулна.

                             

       УРАЛДААНД ОРОЛЦСОН БҮХ СУРАГЧДАД СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТ  ХҮСЬЕ

 

                                               АЙМГИЙН ГХУСАЗСЗ, ЭМГ