Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр хүсэгч болон сунгахад бүрдүүлэх материал

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛД МӨРДӨГДӨХ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ

  1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
  2. Эрүүл мэндийн тухай хууль
  3. Эрүүл мэндийн сайдын 2013 оны А/145 тушаал / ТЗ авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага/
  4. Эрүүл мэндийн сайдын 2015 оны А/298 тушаал / журам батлах тухай/
  5. Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/421 тушаал / чиглэл батлах тухай/
  6. Аймгийн Засаг даргын 2020 оны А/545 захирамж / Тусгай зөвшөөрлийн комиссын ажиллах журам/
  7. Аймгийн Засаг даргын 2020 оны А/851 захирамж / Шинжээч томилох тухай/

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР ХҮСЭГЧДЭД

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох явц 2 үе шаттай явагдана.

  • 1-р шат: Эрүүл мэндийн сайдын 2013 оны А/145 тушаалын дагуу эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх төсөл бичиж комиссын нарийн бичигт ирүүлж хурлаар хэлэлцүүлэн, шинжээч томилон ажиллуулах
  • 2-р шат: Шинжээчийн дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн тусгай зөвшөөрлийн комисс хуралдаж шийдвэрлэн захирамжаар батлуулан шинээр эрх олгох

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ СУНГАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

 

  1. Тусгай зөвшөөрлийг сунгуулахыг хүссэн өргөдөл /Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сунгах аймгийн салбар комисст/
  2. Орон нутгийн татварын байгууллагын тодорхойлолт / өр, авлага байгаа талаар мэдээлэл /
  3. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай / харьяа орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт авсан байх /

4.Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /Эх хувь/

  1. Олгогдсон хугацаанд явуулсан үйл ажиллагааны тайлан / бичмэлээр/

 

Жич: Сунгагдсан тохиолдолд  улсын тэмдэгтийн хураамжыг тухайн жилдээ багтаан төлж, баримтын 1 хувийг ирүүлсэн тохиолдолд гэрчилгээг олгоно.

ХУРААМЖ ТӨЛӨХ ХЭЛБЭРҮҮД

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллага шинээр авах- 400.000 мян.төгрөг

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгуулага сунгалт хийх- 120.000 мян.төгрөг

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл Эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллага шинэ болон сунгалт- 110.000 мян.төгрөг 

Ариутгал халдваргүйтгэлийн газар шинэ болон сунгалт- 50.000 мян.төгрөг зэрэг төлбөрүүдийг  тус бүр тушаана

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ ТӨЛӨХ  ДАНС

Хүлээн авагч банк -Төрийн сан банк

Дансны дугаар -   100061300941

Хүлээн авагчийн нэр – Дорноговь Татварын газар

Гүйлгээний утга –   Эмнэлгийн нэр, Улсын тэмдэгтийн хураамжын үнэ, утасны дугаар

 

НЭМЭЛТ:

Гэрчилгээний үнэ- 3850 мян.төгрөг тушаана

Хүлээн авагч банк- Голомт банк

 Дансны дугаар -1102596741   

Хүлээн авагчийн нэр - “Үндэсний үнэт цаас” 

Гүйлгээний утга-  Эмнэлгийн нэр, утасны дугаар