Эрхэм зорилго: Хүн амын хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх*********Алсын хараа: Эрүүл аюулгүй амьдралыг хүн бүрт.....


Мэдээлэл:Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 11 сарын  байдлаар нийт 1258 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Амьд төрсөн 1259 хүүхдийн: 52.1 % нь эрэгтэй ,47.9 % нь эмэгтэй, 2,2% нь 2500 граммаас доош бага жинтэй төрсөн.  Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртлэх насны 20 хүүхэд /амьсгалын замын эмгэг, нярайн эмгэг, осол гэмтэл/ эндэж, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл /0-1 нас/ -11.1 промил болж өмнөх оноос 0.3 промилоор нэмэгдэж, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -15.9 промил байна.   2018 оны эхний 11 сард нийт 1509 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 88.9% болж өмнөх оны мөн үеэс 2.7-р нэмэгдэж, хожуу үеийн хяналт 0.9% болж өнгөрсөн оны мөн үеэс 0.3%-р буурсан байна.  Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийг /артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, хөх умайн хавдар, элэгний хавдар/ эрчимжүүлснээр 2018 оны эхний 11 сард  халдварт бус өвчний илрүүлэлт сайжирч нийт  62125 халдварт бус өвчлөл бүртгэгдэж, 10000 хүн амд  10117.3 тохиолдол ногдож байна.        Аймгийн хэмжээнд эмнэлэгт нийт 109424 ор хоног ашиглаж, 15318 хүн эмнэлэгт  хэвтэн эмчлүүлж өмнөх оны мөн үеэс 828 хүнээр нэмэгдэж, дундаж ор хоног 7,1  байна.       Амбулаторийн үзлэг 326177 болж өмнөх оны мөн үеэс 11889 үзлэгээр өссөн. Үүнд:  Өвчний учир үзлэг 2.2%-р өсч 43,8% , Урьдчилан сэргийлэх үзлэг 1,4%-р өсч 33.9%  ,   Идэвхтэй хяналтын үзлэг 1.1%-р буурч 13,8%   ,  Гэрийн идэвхтэй хяналтын үзлэг 2,7%-р буурч 6,7%  ,  Гэрийн дуудлагын үзлэг- 1,8% болж өмнөх оны мөн үеийн түвшинд бүртгэгдсэн байна.     Халдварт өвчний 656 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ногдох халдварт өвчин 96,2 болж өмнөх оны мөн үеэс 1,5-аар өссөн байна.    Нийт халдварт өвчний 57,3%-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 55,1 ноогдож, өмнөх оны мөн үеэс 15,6–аар өссөн байна. Үүнд: тэмбүү-35, заг хүйтэн-67, трихомониаз-11 тохиолдлуудаар тус бүр  нэмэгдсэн. Амьсгалын замын халдварт өвчин өмнөх оны мөн үеэс  13,7%-иар буурч 28%-ийг, гэдэсний халдварт өвчин 7,4%-иар буурч  10,5%-ийг тус тус эзэлж байна.    Түргэн тусламжийн үйлчилгээ:    2018 оны 11 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 1236-аар нэмэгдэж, нийт 18011 хүнд үйлчилсний 84% нь төвийн дуудлага, 16% /2893/-ийг алсын дуудлага тус бүр эзлэж, нийт дуудлагын 5,2%-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж өмнөх оны мөн үеийн түвшинд байна.      Нас баралт: Аймгийн хэмжээнд нийт 367 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 14,2% /52 хүн/- ээр нэмэгдсэн.    Нийт нас баралтын 19,6%-ийг эмнэлгийн нас баралт эзэлж, үүний 61,1%  /44/ аймгийн Нэгдсэн эмнэлэг, 12,5% /9/ Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт, 26,4% /19/ бусад эмнэлгүүдэд тус тус бүртгэгджээ.    Эмнэлгийн нас баралтын 30,6%-ийг  хоног болоогүй нас баралт эзэлж, өмнөх оны мөн үеэс 26,3%-иар буурсан ба аймгийн Нэгдсэн эмнэлэг-12, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, Хатанбулаг сумын ЭМТ тус бүр-3, Даланжаргалан сумын ЭМТ-2, Айраг сумын ЭМТ, хувийн хэвшлийн эмнэлэгт тус бүр-1 тохиолдлууд бүртгэгдсэн, шалтгаан нь элэгний хатуурал, нярайн эмгэг, осол гэмтэл, хавдар, сүрьеэ, зүрх судас, бөөр шээсний замын эмгэгүүд байна.   Нийт нас баралтын 24,3%-ийг осол гэмтлийн шалтгаан нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 0,8%-аар буурсан. Зам тээврийн осол, ахуйн осол, архины хордлогын шалтгаант осол гэмтлийн нас баралтууд нэмэгдсэн байна.                       Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар:  Замын-Үүд сумын Борхойн наран ӨЭМТ – 25.4%  ,   Даланжаргалан сумын ЭМТ – 14,8%,   Айраг сумын ЭМТ – 10.1%, Хатанбулаг сумын ЭМТ- 6.7%, Иххэт, Хөвсгөл,Улаанбадрах сумдын ЭМТ-үүд тус бүр – 5,6%,  Зүүнбаян сум дундын эмнэлэг -4,5% , Сайхандулаан, Эрдэнэ сумдын ЭМТ, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг тус бүр 3,3% , Алтанширээ, Өргөн, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Агатова, Гоёо-мэнд ӨЭМТ-үүдэд тус бүр 2,2% , Мишээлт-Мана өрхийн ЭМТ-1,1%


Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр381
mod_vvisit_counterӨчигдөр563
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт1547
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт5359
mod_vvisit_counterЭнэ сард18072
mod_vvisit_counterӨнгөрсөн сард30281
mod_vvisit_counterНийт1265590

We have: 38 guests online
Хаяг IP :: 3.91.79.74
 , 
Today: 3-р сар 26, 2019


Бид авлигаас ангид эмнэлгийн мэргэжилтэнүүд

Эхийн сүүгээр хооллоорой.



  • alt

  • alt


ХҮҮХДИЙН ТАРХИНЫ САА, СААЖИЛТЫН ҮЕД ХИЙГДЭХ АСАРГАА, СУВИЛГАА ХООЛЛОЛТ

Орчин

  • Үйлчлүүлэгчийн өрөө:
  • Цэвэр агааржилт, гэрэлтүүлэг сайтай
  • 1 хүнд ноогдох талбай 7м.кв
  • Хананы өндөр 3,5 м хананы өнгө цайвар
  • Орнуудын хоорондын зай 0,9-1м унахаас хамгаалж хашлагатай, зориулалтын ор
  • Дулаан +18С-22С, чийглэг 60%
  • Хүүхдийг аюулгүй байлгах
  • Цочроох дуу чимээ багатай
  • Өрөөнд нь аль болох аюул учруулах зүйлс байж болохгүй /шовх хурц ирмэгтэй, төмөр эд зүйлс/
  • Үйлчлүүлэгчдэд тохирсон ор, сандал, ширээ, тэргэнцэр гэх мэт хэрэгсэл шаардлагатай.
  • Өрөө тасалгааг агааржуулж,өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-3 удаа хийнэ.

Орчин

  • Үйлчлүүлэгчийн өрөө:
  • Цэвэр агааржилт, гэрэлтүүлэг сайтай
  • 1 хүнд ноогдох талбай 7м.кв
  • Хананы өндөр 3,5 м хананы өнгө цайвар
  • Орнуудын хоорондын зай 0,9-1м унахаас хамгаалж хашлагатай, зориулалтын ор
  • Дулаан +18С-22С, чийглэг 60%
  • Хүүхдийг аюулгүй байлгах
  • Цочроох дуу чимээ багатай
  • Өрөөнд нь аль болох аюул учруулах зүйлс байж болохгүй /шовх хурц ирмэгтэй, төмөр эд зүйлс/
  • Үйлчлүүлэгчдэд тохирсон ор, сандал, ширээ, тэргэнцэр гэх мэт хэрэгсэл шаардлагатай.
  • Өрөө тасалгааг агааржуулж,өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-3 удаа хийнэ.

Хувцаслалт

  • Эмчлүүлэгчийн өмсөх хувцас, цагаан хэрэглэлийн материал нь хөвөн даавуун агаарын солилцоо сайн хийгдэх боломжтой, цэвэр байх
  • Өмсөх цамц нь задгай энгэртэй, том товч, том нүхтэй тайлахад хялбар уужим байх
  • Гутал хөлд эвтэйхэн, чийг татахгүй, өмсөж тайлахад хялбар намхан ултай байна /хөдөлгөөнийг засах зориулалтын гутал/
  • Өмдний бүсэлхий уужим сулавтар байх
  • Цээж ,хэвлий, бүсэлхий, хөл ,шилбэ барьсан хувцас өмсөхийг хориглоно
  • Хувийн ариун цэврийг сайтар сахиж өдөр бүр хувцасаа солих
  • Үйлчлүүлэгчийг даарахаас сэргийлж дулаан хувцас өмсгөнө
  • Хувцас гутлыг хүүхдийн гар хүрэх авахад хялбар газар байрлуулсан байна

Хооллолт
Төв мэдрэлийн тогтолцооны хүнд эмгэгүүдийн үед хөхөх, залгих, зажлах рефлекс алдагддагаас хүүхэд хооллолтын бэрхшээлд хүрдэг. Өөрөөр хэлбэл хүүхэд хөхөж, залгиж, зажилж чадахгүй болохоор хахаж цацах эрсдэл өндөр байдаг.

  • Хүссэн үед бага багаар дуртай хоолыг өгнө.
  • Өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалж амаар, халбагаар, зондоор хооллоно.
  • Үйлчлүүлэгч өөрөө хооллох чадваргүй бол сувилагч хүүхдийг хооллож эцэг эх, асран хамгаалагчид нь зааж сургана.
  • Илчлэг ,чанар сайтай жимс ногоогоор баялаг хоол хүнс хэрэглэх
  • Хүүхдийг тогтмол цагт хооллох
  • Тохирсон аяга халбагаар хооллох
  • Зажлах, залгихад хялбар хоолыг халуун, хүйтнийг тохируулж өгөх
  • Хөхүүл хүүхдийг хөхөөр хооллох
  • Илчлэг сайтай, уураг, аминдэм, нүүрс усаар баялаг шингэц сайтай хоол өгөх

Саа саажилттай хүүхдийг зөв хооллох байрлал

  • Хүүхдээ хооллож эхлэхээс өмнө зөв, эвтэйхэн байрлалд байрлуулсан эсэхийг шалгана.
  • Хүүхдийг буруу байрлуулж хооллох нь бэрхшээл үүсгэж болзошгүй тул зөв байрлалыг сонгох хэрэгтэй.


Хүүхэд хооллох зөв байрлал-1

•    Хүүхдийг хагас суулгасан байдлаар тэврэнэ.
•    Хооллолтын бэрхшээлтэй хүүхэд толгойгоо ар тийш их гэдийлгэдэг учир толгойг араас нь түшиж ургаш бөхийлгэж барина

Хүүхэд хооллох зөв байрлал-2

  • Хүүхдийн толгойг бага зэрэг бөхийлгөж угжийг дээрээс нь биш урдаас нь барьж угжина.
  • Хүүхдийг хоолоо зажиллахад нь дэмжлэг үзүүлж цээжин дээр нь зөөлөн дарж   хойш нумарахаас сэргийлнэ

Хүүхэд хооллох зөв байрлал-3

  • Хүүхдийн нуруу мөрөөр ургаш бага зэрэг түлхэж бөхийлгөн түнх болон өвдөгний үеэр нь нугалж толгойг нь ургаш бага зэрэг бөхийлгөвөл хүүхэд хоолоо идэхэд саадгүй байна.
  • Хооллох аяга, халбага

Халбагаар хооллох

  • Хүүхдийг халбагаар хооллоход хэлээр түлхэн гаргах, хөхөж, залгиж чадахгүй байх учир хоолонд дургүй байна хэмээн андуурч болохгүй.
  • Халбагны үзүүрт бага хоол хийнэ.
  • Хэлэн дээр бага зэрэг халбагаараа даралт учруул.
  • Хоолыг хэлний үзүүрт биш дунд нь тавьж өгөх хэрэгтэй .
  • Халбага авсны дараа хүүхэд амаа жимийн,хэлээ хөдөлгөн залгина.

Аягаар уулгах

  • Тархины саатай хүүхдэд нэгийн аяганаас юм уулгах болбол, толгойг нь гэдийлгэх хэрэгтэй болдог.
  • Хэт гэдийлгэх нь таталдуулах, хахааж, цацуулдаг.
  • Ундлахдаа аягаа уруулд нь хүргэвэл амтыг нь авч хүүхэд өөрөө сорох болно.
  • Балгасны дараа аягаа амнаас нь бүү салгаараа
  • Саа саажилттай хүүхдийг хооллоход анхаарах зүйл:
  • Эрүүний хөдөлгөөнийг хянах.
  • Хэл түлхэгдэхээс сэргийлж анхаар!
  • Шингэн хоол хүнс өгч болохгүй
  • Будаа, өндөг,   гурил, буурцаг, жимс , ногоо зэргийг няцалж зуурч өгөх хэрэгтэй
  • Хүүхдээ хооллож байхдаа ажиглан гараа хоолой дээр нь байрлуулж   залгиж   байгаа анхаарна.
  • Хүүхдийн амны хөндийд хоолны үлдэгдэл үлдсэн эсэхийг амыг ангайлган шалгана.
  • Хүүхдийг хооллох үед хурдан идүүлж болохгүй, идэх хооронд амрааж байх.

Нэмэлт зөвөлгөө

  • Угжаар тэжээх бол угжны нүхийг томсгон сүүгээ өтгөрүүлэх / гурил , будааны   зуурмаг жижиглэж нухсан хоол / зэргийг өгнө.
  • Хүүхэд өдөрт 5- аас доошгүй удаа хооллох ба ойр ойрхон бага багаар өгөх хэрэгтэй .
  • Саа саажилттай хүүхдийн зориулалтын сандал

Атгавч, ивүүр хийх

  • Хөлөө солбисон юмуу нугалсан байрлалаар хэвтэж унтах нь хөшингө   үүсэхийн шалтгаан болдог.
  • Гарын алганд атгавч, ахар сүүлэнд зөөлөвч, ар нуруунд ивүүр хийнэ. айрлал солих ,ивүүр хийх

Арьсны улайлт, нуралтын үеийн асаргаа.
Арьс нурсан, улайсан, тууралттай үед марганц 0,1% уусмалаар бүх биеийг угааж, хуурай болтол арчаад тальк, цайрын исэл түрхэж ил байлгана.
 
Ам цэвэрлэх

  • Хүүхдийн шүд, хэлний өнгөрийг зориулалтын сойзоор угаана.
  • Амны хөндийг цэвэр байлгах,эмчлэх,халдвараас сэргийлэх зорилгоор физиологийн уусмал ба буцалсан ус, ариутгасан хөвөнгөөр ороосон савх мод эсвэл ариун хөвөнөөр амыг цэвэрлэнэ.
  • Амны хөндий,хэл шархтай бол эмчийн заалтаар эмчилгээг хийнэ

Өтгөн, шингэнг хянах

  • Хөдөлгөөн хязгаарлагдмал байдаг тул өтгөн шингэнг хянаж, өтгөн хатахаас сэргийлж ислэг   ихтэй хоол өгөх , хатсан үед цэвэрлэх клизм тавина.
  • Пампарсийг хэрэглэж ойр ойрхон солих

Сэтгэл зүй
Саа саажилттай хүүхдэд сэтгэл зүйн хувьд дараах шинж тэмдэг илэрнэ. Айх, гутрах, уурлах, хэлгүйдэл, нойргүйдэл, ойгүйдэл, танин мэдэхүйн өөрчлөгдөнө. Ийм учраас үйлчлүүлэгчийн ар гэрийнхэнд сэтгэл зүйч , нийгэмийн ажилтан зөвлөгөө өгч, мэдлэг олгоно.
 


 
 

Өргөдөл гомдол хүлээн авах ажилтан



Холбоо барих