Эрхэм зорилго: Хүн амын хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх*********Алсын хараа: Эрүүл аюулгүй амьдралыг хүн бүрт.....


Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар нийт 520 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 43 тохиолдлоор буурсан байна. Амьд төрсөн 522 хүүхдийн: 52.3% нь эрэгтэй , 47.7 % нь эмэгтэй, 2.3 % нь 2500 граммаас доош бага жинтэй төрсөн. Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртлэх насны 5 хүүхэд /амьсгалын замын болон нярайн эмгэг, осол / эндэж, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл /0-1 нас/ -5.7 промил болж өмнөх оны мөн үеэс 8.5 промилоор, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -9.6 промил болж өмнөх оны мөн үеэс 6.3 промилоор тус тус буурсан байна. 2019 оны эхний 5 сард нийт 775 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 89% болж өмнөх оны мөн үеэс 2.5%-р нэмэгдэж, хожуу үеийн хяналт 1,5% болж өнгөрсөн оны мөн үеэс 0,1-ээр нэмэгдсэн. 2019 оны 5 сард Халдварт бус өвчний 37234 тохиолдол бүртгэгдэж, 10000 хүн амд 5352,7 ногдож өмнөх оны мөн үеэс 579,2-оор нэмэгдсэн нь эрт илрүүлэг, явуулын амбулаторийн үзлэгүүд хийгдэж үзлэг оношилгоо нэмэгдэж байгаатай холбоотой байна. Аймгийн хэмжээнд эмнэлэгт 7389 хүн хэвтэн эмчлүүлж өмнөх оны мөн үеэс 201 хүнээр буурч, нийт 53004 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7,1 байна. Амбулаторийн үзлэг 171495 болж өмнөх оны мөн үеэс 17544 үзлэгээр өссөн. Үүнд:Өвчний учир үзлэг 3.3%-р буурч 40.2% , Урьдчилан сэргийлэх үзлэг 0.8%-р нэмэгдэж 34,6% , Идэвхтэй хяналтын үзлэг 13,7% болж өмнөх оны мөн үеийн түвшинд, Гэрийн идэвхтэй хяналтын үзлэг 2,6%-р нэмэгдэж 9,7% ,Гэрийн дуудлагын үзлэг- 0,1%-р буурч 1.8% байна. Халдварт өвчний 407 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ногдох халдварт өвчин 58.5 болж өмнөх оны мөн үеэс 13.6-аар өссөн байна. Нийт халдварт өвчний 56.3%-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 32.9 ноогдож, өмнөх оны мөн үеэс 8.3–оор өссөн. /тэмбүү-18, трихомониаз-32, заг хүйтэн-7 тохиолдлоор тус бүр нэмэгдсэн/ Нийт халдварт өвчний 34.2%-ийг амьсгалын замын халдвар эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.5%-иар өсч, гэдэсний халдвар 5,7%-ийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 3,8%-иар буурсан байна. Түргэн тусламжийн үйлчилгээ: 2019 оны эхний 5 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 53-аар нэмэгдэж, нийт 8750 хүнд үйлчилсний 84,7% нь төвийн дуудлага, 15,3% /1339/-ийг алсын дуудлага тус бүр эзлэж, нийт дуудлагын 4,4%-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж өмнөх оны мөн үеийн түвшинд байна. Нас баралт: Аймгийн хэмжээнд нийт 167 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 4.2% /7 хүн/- ээр нэмэгдсэн. Нийт нас баралтын 22.2%-ийг эмнэлгийн нас баралт эзэлж, үүний 73% /27/ аймгийн Нэгдсэн эмнэлэг, 5,4% /2/ Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, Иххэт, Дэлгэрэх сумын ЭМТ, Айраг, Алтанширээ, Хатанбулаг сумдын ЭМТ-үүд, Зүүнбаян сум дундын эмнэлэг тус бүр 2,7% /1/ тохиолдол бүртгэгджээ. Эмнэлгийн нас баралтын 43,2%-ийг хоног болоогүй нас баралт эзэлж, өмнөх оны мөн үеэс 11.6%-иар нэмэгдсэн ба аймгийн Нэгдсэн эмнэлэг-62.5% /10/, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, Иххэт сумын ЭМТ тус бүр- 12,5 /2/, Алтанширээ, Дэлгэрэх сумын ЭМТ- 6,3% /1/ тус бүр бүртгэгдэж, шалтгаан нь зүрх судас, амьсгал, мэдрэл, осол гэмтэл зэрэг өвчлөлүүд байна. Нийт нас баралтын 19,8%-ийг осол гэмтлийн шалтгаан нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 0,2%-аар буурсан, зам тээврийн осол, амиа хорлолт, бусдад хорлогдсон, үйлдвэрийн, ахуйн ослын шалтгаант нас баралтууд бүртгэгдсэн байна. Зам тээврийн осол өмнөх оны мөн үеэс 1%-иар буурч 33,3% болж гэмтлийн нас баралт нэмэгдсээр байна. Амиа хорлосон, үйлдвэрийн осол нэмэгдэж, бусдад хорлогдсон, зам тээврийн, ахуйн, архины зэрэг осол гэмтлийн нас баралтууд бага зэрэг буурсан байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар: Замын-Үүд сум / Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг-3,0%, Борхойн наран өрхийн ЭМТ –27,3%/ , Айраг сумын ЭМТ-15,2% , Аймгийн Нэгдсэн эмнэлэг-12,1% , Сайхандулаан, Дэлгэрэх, Хатанбулаг сумын ЭМТ, Мишээлт-Мана өрхийн ЭМТ-6,1% , Даланжаргалан, Иххэт, Өргөн, Улаанбадрах, Хөвсгөл, сумын ЭМТ-үүд тус бүр-3,0% бүртгэгджээ. 1%


Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр741
mod_vvisit_counterӨчигдөр1277
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт3333
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт11042
mod_vvisit_counterЭнэ сард20261
mod_vvisit_counterӨнгөрсөн сард41701
mod_vvisit_counterНийт1502476


ХОМ-тэй танилцах

Харандааны адал явдал: Ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ? (2019 он)


  • alt


  • alt


ХҮҮХДИЙН УРТ БУЮУ ӨНДРИЙГ ХЭМЖИХ НЬ


ХҮҮХДИЙН УРТ БУЮУ ӨНДРИЙГ ХЭМЖИХ НЬ

  • Хүүхдийн наснаас хамаарч зогсоох, хэвтүүлэхийг сонгоно. Хэвтээ байдалд биеийн уртыг, зогсоо байдалд өндрийг хэмждэг.
  • 2 хүртлэх насны хүүхдийг хэвтүүлж хэмжих нь тохиромжтой.
  • 2-оос дээш насны хүүхдийг эгц босоо зогсоож хэмжинэ.
  • Хүүхдийн уртыг хэмжих
  • Хэмжилтийг үед хурд их чухал. Урт хэмжигчийн дэргэд байрлан түүний дээрх хэмжилтийн туузыг харахын зэрэгцээ хөлийн тавцанг гүйлгэн хөдөлгөнө.
  • Өвдөг дээр дарахын зэрэгцээ хөлийн тавцанг хүүхдийн ул руу тулгаж өгнө. Хөлийн ул хөлийн тавцанд тулах ба хөлийн сарвуунууд дээр байрлана. Хүүхэд сарвуугаа хуньж хөлийн тавцанд улыг тулгах боломж олгохгүй бол хүүхдийн ул, сарвууг хөнгөхөн маажна. Энэ үед сарвуу тэнийхэд тавцанг түргэн хөлийн улруу тулгаж хэмжээсийг авна.
  • Хэмжээсийг хамгийн сүүлчийн бүтэн 0.1 см-ээр буюу 1 мм-ийн нарийвчлалтайгаар авна.


ХҮҮХДИЙН УРТ БУЮУ ӨНДРИЙГ ХЭМЖИХ НЬ

  • Хүүхдийн наснаас хамаарч зогсоох, хэвтүүлэхийг сонгоно. Хэвтээ байдалд биеийн уртыг, зогсоо байдалд өндрийг хэмждэг.
  • 2 хүртлэх насны хүүхдийг хэвтүүлж хэмжих нь тохиромжтой.
  • 2-оос дээш насны хүүхдийг эгц босоо зогсоож хэмжинэ.
  • Хүүхдийн уртыг хэмжих
  • Хэмжилтийг үед хурд их чухал. Урт хэмжигчийн дэргэд байрлан түүний дээрх хэмжилтийн туузыг харахын зэрэгцээ хөлийн тавцанг гүйлгэн хөдөлгөнө.
  • Өвдөг дээр дарахын зэрэгцээ хөлийн тавцанг хүүхдийн ул руу тулгаж өгнө. Хөлийн ул хөлийн тавцанд тулах ба хөлийн сарвуунууд дээр байрлана. Хүүхэд сарвуугаа хуньж хөлийн тавцанд улыг тулгах боломж олгохгүй бол хүүхдийн ул, сарвууг хөнгөхөн маажна. Энэ үед сарвуу тэнийхэд тавцанг түргэн хөлийн улруу тулгаж хэмжээсийг авна.
  • Хэмжээсийг хамгийн сүүлчийн бүтэн 0.1 см-ээр буюу 1 мм-ийн нарийвчлалтайгаар авна.

Зогсоож өндрийг хэмжих

  • Өндөр хэмжигч тэгш гадаргуун дээр байрласан эсэхийг шалга. Гутал, оймс ба үсний чимэг зүүлтийг авсан эсэхийг шалга.
  • Хүүхдийн өндрийн түвшинд өвдөглөн байрлаж эхтэй хамтран хэмжилтийг хийнэ:
  • Хүүхдийг суурийн тавцан дээр зогсоход туслана. Босоо байрлалд хүүхдийн толгойн ар дагз, далны шонтон, өгзөг, шилбэ, өсгий ар тавцанд тулсан байх ёстой.
  • Хүүхдийн хөлийг тэгш шулуун, улыг хавтгай байрлалд байлгахын тулд эхийг хүүхдийн өвдөг болон шагайн дээр дарж шилбэ, өсгийг ар тавцанд тулгахыг хүснэ. Эхээс хүүхдийн анхаарлыг өөр дээрээ татан шаардлагатай бол тайвшруулах, хэрэв хүүхэд байрлалаа өөрчлөвөл мэдэгдэхийг хүснэ.
  • Хүүхдийн толгой нь чихний суваг ба нүдний ухархайн доогуур татсан хэвтээ шугам суурийн тавцантай паралель байхаар байрлалд байна. Хүүхдийн эрүүг эрхий болон долоовор хуруугаар хавчин барьж толгойг энэ байрлалд байлгана.
  • Хэрэв шаардлагатай бол хэвлий дээр нь зөөлөн дарж хүүхдийг цэх зогсоход туслана.
  • Хэмжээсийг хамгийн сүүлийн бүтэн 0.1 см-ээр буюу 1мм-ийн нарийвчлалтайгаар уншина


Чихний сувгаас нүдний доод зовхи хүртлэх босоо шугам нь самбартай перпендикуляр байхаар толгойг байрлуулна.
Хэрэв насанд тохирсон жин бага бол:

  • Хоолны цэс хэр баялаг вэ?
  • Хүүхэд насандаа тохирсон цэсээр хооллодог уу?
  • Хүүхдийг хэн, хэрхэн хооллодог вэ?
  • Энэ өвчний турш хүүхдийн хооллолт өөрчлөгдсөн үү?
  • Хэрэв тийм бол, яаж?
  • Урт /өндөр хэмжигч тавцанг шалгахдаа:
  • Урт/өндөр хэмжигч тавцанг угсрах үед тогтсон хэмжээс бүхий савааг ашиглан хэмжиж, зөв угсрагдсан эсэхийг шалгана.
  • Хобоос углуурга, бариул гажаагүй эсэхийг шалгана.
  • Хэмжилтийн тууз уншихуйц байгаа эсэхийг шалгана. Хэрэв хэт элэгдсэн бол солих хэрэгтэй
  • Хүүхдийн биеийн өсөлтийг үнэлэх
  • Өсөлтийг үнэлэх дараах үзүүлэлтүүд байдаг:
  • Урт/өндөр/нас
  • Жин/нас
  • Жин/урт/өндөр
  • БЖИ( биеийн жингийн индекс)-нас

Өсөлтийн муруй

  • Өсөлтийн хүснэгт дэх ногоон буюу голч шугам нь дунджийг заана. Бусад шугамууд нь Z онооны шугам гэж нэрлэгдэнэ. Эдгээр нь дунджаас хэр хазайж байгааг заана. Голч шугамнаас буюу ногоон шугамнаас алс зайтай тэмдэглэгдэж байвал хүүхэд өсөлтийн асуудалтайг илтгэнэ.
  • Хэвийн өсч буй хүүхдийн өсөлтийн муруй нь голч шугамыг буюу ногоон шугам дагаж ижил зайнд жигд өгсөж байдаг. Хүүхдийн өсөлтийн муруй голч шугамны дээр эсвэл доор байж болно.
  • Өсөлтийн муруй тэгшрэх нь хүүхэд өсөхгүй байгааг илтгэнэ. Үүнийг өсөлт зогсонгшил гэх ба шалтгааныг нь тодруулах шаардлагатай.
  • Өсөлтийн муруй Z онооны шугамтай давхцах нь эрсдлийг заана.
  • Хүүхдийн өсөлтийг үнэлэх 4 төрлийн хүснэгт ашиглана:
  • Жин-насны хүснэгт
  •  Өндөр- насны хүснэгт
  • Жин- өндөрийн хүснэгт
  • Биеийн жингийн индекс-насны хүснэгт
  • Урт/өндөр- насны үзүүлэлтүүдийг цэглэн тэмдэглэх
  • Энэ үзүүлэлт нь олон дахисан өвчин болон удаан хугацааны хоол тэжээлийн дутагдлын улмаас өсөлтийн хоцролттой (намхан) болсон хүүхдийг илрүүлэхэд туслана. Насандаа тохирохгүй өндөр хүүхдийг мөн илрүүлэх ба хэт өндөр байх нь ховор тохиолдох дотоод шүүрлийн эмгэгийн шалтгаантай байж болох юм.
  • Урт/өндөр- насны үзүүлэлтүүдийг тэмдэглэх нь:
  • Бүтэн долоо хоног, сар, жилийн сарыг хэвтээ шугаманд тэмдэглэнэ. Жишээ нь хэрэв хүүхэд 5.5 сартай бол цэгэн тэмдэглэлээ 5 сарын шугам дээр л тэмдэглэнэ (5 ба 6 сарын шугамын завсраар биш).
  • Урт буюу өндрийг босоо шугаман дээр тэмдэглэхдээ аль болох нарийвчлалтайгаар тэмдэглэхийг хичээ. Жишээ нь, хэрэв хэмжилт 60,5см бол хэвтээ шугамуудын завсраар тэмдэглэнэ.
  • Жин насны үзүүлэлтийг цэглэн тэмдэглэх
  • Жин насны үзүүлэлт нь тухайн хугацаан дахь хүүхдийн насанд биеийн жинг харьцуулсан харьцаа юм. Энэ үзүүлэлтийг хүүхдийг тураалтай, хүнд тураалтай эсэхийг үнэлэхэд ашиглана. Гэвч хүүхдийг жингийн илүүдэлтэй эсвэл таргалалттай гэж ангилахад ашигладаггүй. Учир нь жин хэмжихэд амархан, байнга ашиглагддаг үзүүлэлт, гэвч хүүхдийн насыг нарийвчлан тодорхойлох боломжгүй.

       Хэрэв хүүхдийн 2 хөл хавантай бол шингэний хуримтлал хүүхдийн жинг нэмэх ба хүүхдийн бага жинтэй байгаа байдлыг далдалдаг. Хавантай хүүхдийн жин-нас, жин-уртын үзүүлэлтийг өсөлтийн хүснэгт дээр тэмдэглэхдээ энэ хүүхэд хавантай байсан гэдгийг заавал тэмдэглэнэ. Ийм хүүхдийг хоол тэжээлийн хүнд хэлбэрийн дутагдал байна гэж үзэж, тусгай эмчилгээнд түргэн хамруулна.

  • Жин насны үзүүлэлтийг тэмдэглэхдээ:
  • Хэвтээ шугамаар насыг цэглэн тэмдэглэнэ
  • Жингийн хэмжилтийг босоо шугамаар 0,1 кг-ын нарийвчлалтайгаар цэглэн тэмдэглэнэ.
  • 2 ба түүнээс дээш хяналтанд хамрагдалтын цэгэн тэмдэглэгээг хооронд нь зураасаар холбож, өсөлтийн хандлагыг ажиглана.
  • Жин урт/өндрийн үзүүлэлтийг цэглэн тэмдэглэх
  • Жин урт/өндрийн үзүүлэлтийн ойлголтонд биеийн жинг урт буюу өндрийн өсөлтөд харьцуулсан харьцааг ойлгоно. Энэ үзүүлэлт нь ялангуяа хүүхдийн насыг мэдэхгүй үед илүү ач холбогдолтой үзүүлэлт юм. Жин өндрийн үзүүлэлтийн хүснэгт туранхай, хэт туранхай хүүхдийг илрүүлэхэд тусална. Мөн эдгээр хүснэгтүүд жингийн илүүдэл, таргалалтын эрсдэлтэй хүүхдийг илрүүлэхэд ач холбогдолтой.
  • Жин урт/өндрийн үзүүлэлтийг цэглэн тэмдэглэх:
  • Хэвтээ шугаманд өндрийг цэглэн тэмдэглэнэ.
  • Жингийн цэгэн тэмдэглэгээг аль болох босоо шугаманд нарийн тодорхой байрлалд тэмдэглэнэ.



 
 

Өргөдөл гомдол хүлээн авах ажилтан



Холбоо барих