Эрхэм зорилго: Хүн амын хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх*********Алсын хараа: Эрүүл аюулгүй амьдралыг хүн бүрт.....


Мэдээлэл:Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 11 сарын  байдлаар нийт 1258 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Амьд төрсөн 1259 хүүхдийн: 52.1 % нь эрэгтэй ,47.9 % нь эмэгтэй, 2,2% нь 2500 граммаас доош бага жинтэй төрсөн.  Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртлэх насны 20 хүүхэд /амьсгалын замын эмгэг, нярайн эмгэг, осол гэмтэл/ эндэж, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл /0-1 нас/ -11.1 промил болж өмнөх оноос 0.3 промилоор нэмэгдэж, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -15.9 промил байна.   2018 оны эхний 11 сард нийт 1509 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 88.9% болж өмнөх оны мөн үеэс 2.7-р нэмэгдэж, хожуу үеийн хяналт 0.9% болж өнгөрсөн оны мөн үеэс 0.3%-р буурсан байна.  Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийг /артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, хөх умайн хавдар, элэгний хавдар/ эрчимжүүлснээр 2018 оны эхний 11 сард  халдварт бус өвчний илрүүлэлт сайжирч нийт  62125 халдварт бус өвчлөл бүртгэгдэж, 10000 хүн амд  10117.3 тохиолдол ногдож байна.        Аймгийн хэмжээнд эмнэлэгт нийт 109424 ор хоног ашиглаж, 15318 хүн эмнэлэгт  хэвтэн эмчлүүлж өмнөх оны мөн үеэс 828 хүнээр нэмэгдэж, дундаж ор хоног 7,1  байна.       Амбулаторийн үзлэг 326177 болж өмнөх оны мөн үеэс 11889 үзлэгээр өссөн. Үүнд:  Өвчний учир үзлэг 2.2%-р өсч 43,8% , Урьдчилан сэргийлэх үзлэг 1,4%-р өсч 33.9%  ,   Идэвхтэй хяналтын үзлэг 1.1%-р буурч 13,8%   ,  Гэрийн идэвхтэй хяналтын үзлэг 2,7%-р буурч 6,7%  ,  Гэрийн дуудлагын үзлэг- 1,8% болж өмнөх оны мөн үеийн түвшинд бүртгэгдсэн байна.     Халдварт өвчний 656 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ногдох халдварт өвчин 96,2 болж өмнөх оны мөн үеэс 1,5-аар өссөн байна.    Нийт халдварт өвчний 57,3%-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 55,1 ноогдож, өмнөх оны мөн үеэс 15,6–аар өссөн байна. Үүнд: тэмбүү-35, заг хүйтэн-67, трихомониаз-11 тохиолдлуудаар тус бүр  нэмэгдсэн. Амьсгалын замын халдварт өвчин өмнөх оны мөн үеэс  13,7%-иар буурч 28%-ийг, гэдэсний халдварт өвчин 7,4%-иар буурч  10,5%-ийг тус тус эзэлж байна.    Түргэн тусламжийн үйлчилгээ:    2018 оны 11 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 1236-аар нэмэгдэж, нийт 18011 хүнд үйлчилсний 84% нь төвийн дуудлага, 16% /2893/-ийг алсын дуудлага тус бүр эзлэж, нийт дуудлагын 5,2%-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж өмнөх оны мөн үеийн түвшинд байна.      Нас баралт: Аймгийн хэмжээнд нийт 367 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 14,2% /52 хүн/- ээр нэмэгдсэн.    Нийт нас баралтын 19,6%-ийг эмнэлгийн нас баралт эзэлж, үүний 61,1%  /44/ аймгийн Нэгдсэн эмнэлэг, 12,5% /9/ Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт, 26,4% /19/ бусад эмнэлгүүдэд тус тус бүртгэгджээ.    Эмнэлгийн нас баралтын 30,6%-ийг  хоног болоогүй нас баралт эзэлж, өмнөх оны мөн үеэс 26,3%-иар буурсан ба аймгийн Нэгдсэн эмнэлэг-12, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, Хатанбулаг сумын ЭМТ тус бүр-3, Даланжаргалан сумын ЭМТ-2, Айраг сумын ЭМТ, хувийн хэвшлийн эмнэлэгт тус бүр-1 тохиолдлууд бүртгэгдсэн, шалтгаан нь элэгний хатуурал, нярайн эмгэг, осол гэмтэл, хавдар, сүрьеэ, зүрх судас, бөөр шээсний замын эмгэгүүд байна.   Нийт нас баралтын 24,3%-ийг осол гэмтлийн шалтгаан нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 0,8%-аар буурсан. Зам тээврийн осол, ахуйн осол, архины хордлогын шалтгаант осол гэмтлийн нас баралтууд нэмэгдсэн байна.                       Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар:  Замын-Үүд сумын Борхойн наран ӨЭМТ – 25.4%  ,   Даланжаргалан сумын ЭМТ – 14,8%,   Айраг сумын ЭМТ – 10.1%, Хатанбулаг сумын ЭМТ- 6.7%, Иххэт, Хөвсгөл,Улаанбадрах сумдын ЭМТ-үүд тус бүр – 5,6%,  Зүүнбаян сум дундын эмнэлэг -4,5% , Сайхандулаан, Эрдэнэ сумдын ЭМТ, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг тус бүр 3,3% , Алтанширээ, Өргөн, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Агатова, Гоёо-мэнд ӨЭМТ-үүдэд тус бүр 2,2% , Мишээлт-Мана өрхийн ЭМТ-1,1%


Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр369
mod_vvisit_counterӨчигдөр563
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт1535
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт5359
mod_vvisit_counterЭнэ сард18060
mod_vvisit_counterӨнгөрсөн сард30281
mod_vvisit_counterНийт1265578

We have: 26 guests online
Хаяг IP :: 3.91.79.74
 , 
Today: 3-р сар 26, 2019


Бид авлигаас ангид эмнэлгийн мэргэжилтэнүүд

Эхийн сүүгээр хооллоорой.



  • alt

  • alt


ГАЛЗУУ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ!

Галзуу өвчний тухай товч мэдээлэл:
Галзуу өвчин нь вирүсээр үүсгэгддэг зоонозын халдварт өвчин юм. Зэрлэг махчин болон тэжээвэр амьтад халдварын эх уурхай болдог ба бог, бод мал, нохой, муур, гахай, үнэг, чоно, хярс, цөөвөр чоно, сарьсан багваахай, сармагчин зэрэг амьтад өвчилдөг. Хүнд халдварлах зам нь өвчилсөн амьтдад хазуулах, уруулах, шүлсдүүлэх үед халдвар дамжиж, хэрэв галзуу өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдахгүй бол өвчилж, нас барах эрсдэлтэй өвчин юм.

Дамжих зам: Халдвар тээгч болон өвчилсөн амьтдад хазуулахад вирүс нь гэмтсэн арьс салстаар дамжин хүний биед нэвтрэн орж, мэдрэлийн тогтолцоог гэмтээж, тархи нугас, шүлсний булчирхайд хуримтлагдаж, улмаар өвчлөл үүсгэдэг.

Галзуу өвчний тухай товч мэдээлэл:
Галзуу өвчин нь вирүсээр үүсгэгддэг зоонозын халдварт өвчин юм. Зэрлэг махчин болон тэжээвэр амьтад халдварын эх уурхай болдог ба бог, бод мал, нохой, муур, гахай, үнэг, чоно, хярс, цөөвөр чоно, сарьсан багваахай, сармагчин зэрэг амьтад өвчилдөг. Хүнд халдварлах зам нь өвчилсөн амьтдад хазуулах, уруулах, шүлсдүүлэх үед халдвар дамжиж, хэрэв галзуу өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдахгүй бол өвчилж, нас барах эрсдэлтэй өвчин юм.

Дамжих зам: Халдвар тээгч болон өвчилсөн амьтдад хазуулахад вирүс нь гэмтсэн арьс салстаар дамжин хүний биед нэвтрэн орж, мэдрэлийн тогтолцоог гэмтээж, тархи нугас, шүлсний булчирхайд хуримтлагдаж, улмаар өвчлөл үүсгэдэг.

ДЭМБ-ын мэдээгээр галзуу өвчин нь дэлхийн 150 гаруй улсад тархсан бөгөөд уг өвчний улмаас жилд 55.000 хүн эндэж, 10 минут тутамд нэг хүн нас бардаг. Галзуу өвчний эрсдэлд өртсөний улмаас 327.000 хүн галзуу өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад хамрагддаг ба эдийн засагт үзүүлж буй хор хохирлоороо тавдугаарт ордог байна. Иймд анх 2007 оны 9 дүгээр сарын 28-нд “Дэлхий дахинд
галзуу өвчинтэй тэмцэх өдөр”-ийг тэмдэглэж эхлэсэн бөгөөд дэлхийн 135 оронд энэ өдрийг тэмдэглэж, “Галзуу өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой” гэдгийг дэлхийн олон мянган хүмүүст хүргэдэгээрээ энэ арга хэмжээ нь онцлог юм. 2010 оноос эхлэн жил бүр Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь энэхүү өвчний тухай мэдээлэл, урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээ, үйл ажиллагааг хүн амд чиглүүлэн зохион байгуулж байна.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
- Иргэд галзуу өвчний үүсгэгчийг тээгч амьтдад хазуулахаас сэргийлэх
- Өвчний сэжиг бүхий мал, амьтадтай болгоомжтой харьцах, малын эмчид үзүүлж, оношлуулах, өвчилж, үхсэн амьтдыг устгуулах зэрэг арга хэмжээг авах
- Өөрийн мал, гэрийн тэжээвэр нохой, муур зэрэг амьтдыг мал эмнэлгийн байгуулагын хяналтад байлгах, урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах.

Хэрэв галзуу өвчний сэжигтэй амьтанд хазуулбал ямар арга хэмжээ авах вэ?

- Гэрийн нөхцөлд шархыг савантай усаар 5 минутын турш сайтар савандаж угаах, хэрэв тамедин зэрэг уусмал байвал тухайн уусмалаар шавшиж угаах
- Эмчид яаралтай хандах, эмнэлгийн нөхцөлд шарханд анхны цэгцлэлт хийлгэх
- Харьяа эрүүл мэндийн төвд мэдээлж, галзуу өвчний эсрэг вакцины бүрэн тунд хамрагдах шаардлагатай.

 
 

Өргөдөл гомдол хүлээн авах ажилтан



Холбоо барих