Эрхэм зорилго: Хүн амын хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх*********Алсын хараа: Эрүүл аюулгүй амьдралыг хүн бүрт.....


Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар нийт 520 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 43 тохиолдлоор буурсан байна. Амьд төрсөн 522 хүүхдийн: 52.3% нь эрэгтэй , 47.7 % нь эмэгтэй, 2.3 % нь 2500 граммаас доош бага жинтэй төрсөн. Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртлэх насны 5 хүүхэд /амьсгалын замын болон нярайн эмгэг, осол / эндэж, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл /0-1 нас/ -5.7 промил болж өмнөх оны мөн үеэс 8.5 промилоор, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -9.6 промил болж өмнөх оны мөн үеэс 6.3 промилоор тус тус буурсан байна. 2019 оны эхний 5 сард нийт 775 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 89% болж өмнөх оны мөн үеэс 2.5%-р нэмэгдэж, хожуу үеийн хяналт 1,5% болж өнгөрсөн оны мөн үеэс 0,1-ээр нэмэгдсэн. 2019 оны 5 сард Халдварт бус өвчний 37234 тохиолдол бүртгэгдэж, 10000 хүн амд 5352,7 ногдож өмнөх оны мөн үеэс 579,2-оор нэмэгдсэн нь эрт илрүүлэг, явуулын амбулаторийн үзлэгүүд хийгдэж үзлэг оношилгоо нэмэгдэж байгаатай холбоотой байна. Аймгийн хэмжээнд эмнэлэгт 7389 хүн хэвтэн эмчлүүлж өмнөх оны мөн үеэс 201 хүнээр буурч, нийт 53004 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7,1 байна. Амбулаторийн үзлэг 171495 болж өмнөх оны мөн үеэс 17544 үзлэгээр өссөн. Үүнд:Өвчний учир үзлэг 3.3%-р буурч 40.2% , Урьдчилан сэргийлэх үзлэг 0.8%-р нэмэгдэж 34,6% , Идэвхтэй хяналтын үзлэг 13,7% болж өмнөх оны мөн үеийн түвшинд, Гэрийн идэвхтэй хяналтын үзлэг 2,6%-р нэмэгдэж 9,7% ,Гэрийн дуудлагын үзлэг- 0,1%-р буурч 1.8% байна. Халдварт өвчний 407 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ногдох халдварт өвчин 58.5 болж өмнөх оны мөн үеэс 13.6-аар өссөн байна. Нийт халдварт өвчний 56.3%-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 32.9 ноогдож, өмнөх оны мөн үеэс 8.3–оор өссөн. /тэмбүү-18, трихомониаз-32, заг хүйтэн-7 тохиолдлоор тус бүр нэмэгдсэн/ Нийт халдварт өвчний 34.2%-ийг амьсгалын замын халдвар эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.5%-иар өсч, гэдэсний халдвар 5,7%-ийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 3,8%-иар буурсан байна. Түргэн тусламжийн үйлчилгээ: 2019 оны эхний 5 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 53-аар нэмэгдэж, нийт 8750 хүнд үйлчилсний 84,7% нь төвийн дуудлага, 15,3% /1339/-ийг алсын дуудлага тус бүр эзлэж, нийт дуудлагын 4,4%-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж өмнөх оны мөн үеийн түвшинд байна. Нас баралт: Аймгийн хэмжээнд нийт 167 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 4.2% /7 хүн/- ээр нэмэгдсэн. Нийт нас баралтын 22.2%-ийг эмнэлгийн нас баралт эзэлж, үүний 73% /27/ аймгийн Нэгдсэн эмнэлэг, 5,4% /2/ Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, Иххэт, Дэлгэрэх сумын ЭМТ, Айраг, Алтанширээ, Хатанбулаг сумдын ЭМТ-үүд, Зүүнбаян сум дундын эмнэлэг тус бүр 2,7% /1/ тохиолдол бүртгэгджээ. Эмнэлгийн нас баралтын 43,2%-ийг хоног болоогүй нас баралт эзэлж, өмнөх оны мөн үеэс 11.6%-иар нэмэгдсэн ба аймгийн Нэгдсэн эмнэлэг-62.5% /10/, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, Иххэт сумын ЭМТ тус бүр- 12,5 /2/, Алтанширээ, Дэлгэрэх сумын ЭМТ- 6,3% /1/ тус бүр бүртгэгдэж, шалтгаан нь зүрх судас, амьсгал, мэдрэл, осол гэмтэл зэрэг өвчлөлүүд байна. Нийт нас баралтын 19,8%-ийг осол гэмтлийн шалтгаан нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 0,2%-аар буурсан, зам тээврийн осол, амиа хорлолт, бусдад хорлогдсон, үйлдвэрийн, ахуйн ослын шалтгаант нас баралтууд бүртгэгдсэн байна. Зам тээврийн осол өмнөх оны мөн үеэс 1%-иар буурч 33,3% болж гэмтлийн нас баралт нэмэгдсээр байна. Амиа хорлосон, үйлдвэрийн осол нэмэгдэж, бусдад хорлогдсон, зам тээврийн, ахуйн, архины зэрэг осол гэмтлийн нас баралтууд бага зэрэг буурсан байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар: Замын-Үүд сум / Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг-3,0%, Борхойн наран өрхийн ЭМТ –27,3%/ , Айраг сумын ЭМТ-15,2% , Аймгийн Нэгдсэн эмнэлэг-12,1% , Сайхандулаан, Дэлгэрэх, Хатанбулаг сумын ЭМТ, Мишээлт-Мана өрхийн ЭМТ-6,1% , Даланжаргалан, Иххэт, Өргөн, Улаанбадрах, Хөвсгөл, сумын ЭМТ-үүд тус бүр-3,0% бүртгэгджээ. 1%


Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр800
mod_vvisit_counterӨчигдөр1277
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт3392
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт11042
mod_vvisit_counterЭнэ сард20320
mod_vvisit_counterӨнгөрсөн сард41701
mod_vvisit_counterНийт1502535


ХОМ-тэй танилцах

Харандааны адал явдал: Ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ? (2019 он)


  • alt


  • alt


ЗӨВЛӨМЖ

       Албан  байгууллага,  гэр  бүлийн орчинд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй  байх, хоолны  хордлого, халтиргаа, гулгаа, осголт, хөлдөлт, томуу  тому  төст  өвчлөлөөс сэргийлэх талаар  дараах  зөвлөмжийг хүргүүлж  байна. Үүнд:
1.    Хоол хүнсийг зөв сонгож авах

  • Хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт,  хадгалалтын шаардлага хангасан, баталгаатай дэлгүүрээс сонгон  авах
  • Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах
  • Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний сав боодлын  бүрэн  бүтэн  байдлыг  нягталж бүрэн бүтэн байдал алдагдсан, чанар байдал нь өөрчлөгдсөн бол авахгүй байх
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас авах

2.    Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах

  • Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хадгалах
  • Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодис, муудсан зүйлтэй хамт хадгалж болохгүй, болсон болон түүхий бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах
  • Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос доош цаг хадгалах
  • Хүйтэн зууш, хоол хүнсийг идэж хэрэглэхийн өмнө хөргөгчнөөс гаргах


       Албан  байгууллага,  гэр  бүлийн орчинд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй  байх, хоолны  хордлого, халтиргаа, гулгаа, осголт, хөлдөлт, томуу  тому  төст  өвчлөлөөс сэргийлэх талаар  дараах  зөвлөмжийг хүргүүлж  байна. Үүнд:
1.    Хоол хүнсийг зөв сонгож авах

  • Хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт,  хадгалалтын шаардлага хангасан, баталгаатай дэлгүүрээс сонгон  авах
  • Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах
  • Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний сав боодлын  бүрэн  бүтэн  байдлыг  нягталж бүрэн бүтэн байдал алдагдсан, чанар байдал нь өөрчлөгдсөн бол авахгүй байх
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас авах

2.    Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах

  • Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хадгалах
  • Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодис, муудсан зүйлтэй хамт хадгалж болохгүй, болсон болон түүхий бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах
  • Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос доош цаг хадгалах
  • Хүйтэн зууш, хоол хүнсийг идэж хэрэглэхийн өмнө хөргөгчнөөс гаргах

3.    Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших

  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах 
  • Жимс, ногоог угааж, бүлээн усаар зайлж хэрэглэх
  • Усыг буцалгаж хэрэглэх
  • Болсон түүхий хүнсний сав, хэрэгслэлийг тусад нь хэрэглэж, угааж занших
  • Хоол, хүнсийг чанахдаа хамгийн гүн хэсэгт +70-90 хэмээс багагүй, 30 минутаас доошгүй хугацаагаар сайтар болгож хэрэглэх

4.    Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх

  • Ажлын байрны өрөө тасалгааны дулааныг 18-20 хэмийн дулаан байлгаж, цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулан, өдөрт 2-3 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс, аарц хэрэглэх
  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших
  • Албан байгууллагуудад ажилчдын гар угаах нөхцлийг бүрдүүлэх, гараа тогтмол угаах
  • Цаг агаарын байдалд тохируулан дулаан хувцаслах, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх
  • ТТӨ-өөс урьдчилан сэргийлэх талаар сургалт сурталчилгаа хийх, халдвараас сэргийлэх энгийн арга (амны хаалтыг зөв зүүх, амьсгалын замын халдвартай үед ханиаж, найтаахдаа ам, хамраа таглах гэх мэт)-ыг зааж сургах
  • Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 хүртлэх насны хүүхэдтэй ажилчдад 2-3 хоногийн цалинтай чөлөө өгч дэмжлэг үзүүлэх
  • Халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, булчингаар өвдөх, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад хандах
  • Баярын амралтын өдрүүдэд өрх, сумын эрүүл мэндийн төвүүд 10.00-17.00 цагийн хооронд ажиллах болсон тул мэдээллийг иргэдэд хүргэх
  • Томуу,  томуу  төст  өвчлөлийн дэгдэлтийн улмаас эмнэлгийн ачаалал  ихсэж,  эмнэлгийн  дотоод  халдвар  гарах  эрсдэлтэй  байгаа  тул 0-5  насны томуугаар  өвдсөн  хүүхдүүдийн  эхчүүдийг  цалинтай чөлөө  олгож, гэрээр  хүүхдээ  асрах  боломж  олгох


5.    Архи  согтууруулах ундааг  хэтрүүлэн  хэрэглэхгүй  байх, хөлдөлт  осголт, осол  гэмтлээс сэргийлэх

  • Салют /пиротехник/-тэй болгоомжтой харьцаж, зөвшөөрөгдсөн газраас чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдан авч, хэрэглэх бол мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг авч гэмтэж бэртэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх
  • Баяр ёслолийн  арга  хэмжээг  тэмдэглэн өнгөрүүлэхдээ архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хамт олон, байгууллага хувь хүнд анхаарал, халамж тавьж, гэмт хэрэг, халдлагад өртөх, осгохоос сэргийлж гэр оронд нь хүргэж өгөх арга хэмжээ авч ажиллах
  • Хувь  хүн  бүр архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хөлдөлт, осголтоос сэргийлэх талаар зөв  хандлагатай  байх
  • Өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн эх, асаргаа сувилгаа шаардсан хүмүүсийг онцгойлон анхаарах, тэднийг ганцааранг нь орхихгүй байх, хараа хяналт сайн тавих
  • Хол замд явахдаа тээврийн хэрэгслийнхээ найдвартай байдлыг хангах, зам тээврийн ослоос сэргийлэх
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухгүй байх
  • Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй, осгосон хүн таарвал та яаралтай 103,102 дугаарын утсанд мэдэгдэхийг зөвлөж байна.            


ТА БҮХЭН ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛАН САЙХАН БАЯРЛААРАЙ.

АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР





 
 

Өргөдөл гомдол хүлээн авах ажилтан



Холбоо барих