Эрхэм зорилго: Хүн амын хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх*********Алсын хараа: Эрүүл аюулгүй амьдралыг хүн бүрт.....


Мэдээлэл:Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 11 сарын  байдлаар нийт 1258 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Амьд төрсөн 1259 хүүхдийн: 52.1 % нь эрэгтэй ,47.9 % нь эмэгтэй, 2,2% нь 2500 граммаас доош бага жинтэй төрсөн.  Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртлэх насны 20 хүүхэд /амьсгалын замын эмгэг, нярайн эмгэг, осол гэмтэл/ эндэж, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл /0-1 нас/ -11.1 промил болж өмнөх оноос 0.3 промилоор нэмэгдэж, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -15.9 промил байна.   2018 оны эхний 11 сард нийт 1509 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 88.9% болж өмнөх оны мөн үеэс 2.7-р нэмэгдэж, хожуу үеийн хяналт 0.9% болж өнгөрсөн оны мөн үеэс 0.3%-р буурсан байна.  Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийг /артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, хөх умайн хавдар, элэгний хавдар/ эрчимжүүлснээр 2018 оны эхний 11 сард  халдварт бус өвчний илрүүлэлт сайжирч нийт  62125 халдварт бус өвчлөл бүртгэгдэж, 10000 хүн амд  10117.3 тохиолдол ногдож байна.        Аймгийн хэмжээнд эмнэлэгт нийт 109424 ор хоног ашиглаж, 15318 хүн эмнэлэгт  хэвтэн эмчлүүлж өмнөх оны мөн үеэс 828 хүнээр нэмэгдэж, дундаж ор хоног 7,1  байна.       Амбулаторийн үзлэг 326177 болж өмнөх оны мөн үеэс 11889 үзлэгээр өссөн. Үүнд:  Өвчний учир үзлэг 2.2%-р өсч 43,8% , Урьдчилан сэргийлэх үзлэг 1,4%-р өсч 33.9%  ,   Идэвхтэй хяналтын үзлэг 1.1%-р буурч 13,8%   ,  Гэрийн идэвхтэй хяналтын үзлэг 2,7%-р буурч 6,7%  ,  Гэрийн дуудлагын үзлэг- 1,8% болж өмнөх оны мөн үеийн түвшинд бүртгэгдсэн байна.     Халдварт өвчний 656 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ногдох халдварт өвчин 96,2 болж өмнөх оны мөн үеэс 1,5-аар өссөн байна.    Нийт халдварт өвчний 57,3%-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 55,1 ноогдож, өмнөх оны мөн үеэс 15,6–аар өссөн байна. Үүнд: тэмбүү-35, заг хүйтэн-67, трихомониаз-11 тохиолдлуудаар тус бүр  нэмэгдсэн. Амьсгалын замын халдварт өвчин өмнөх оны мөн үеэс  13,7%-иар буурч 28%-ийг, гэдэсний халдварт өвчин 7,4%-иар буурч  10,5%-ийг тус тус эзэлж байна.    Түргэн тусламжийн үйлчилгээ:    2018 оны 11 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 1236-аар нэмэгдэж, нийт 18011 хүнд үйлчилсний 84% нь төвийн дуудлага, 16% /2893/-ийг алсын дуудлага тус бүр эзлэж, нийт дуудлагын 5,2%-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж өмнөх оны мөн үеийн түвшинд байна.      Нас баралт: Аймгийн хэмжээнд нийт 367 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 14,2% /52 хүн/- ээр нэмэгдсэн.    Нийт нас баралтын 19,6%-ийг эмнэлгийн нас баралт эзэлж, үүний 61,1%  /44/ аймгийн Нэгдсэн эмнэлэг, 12,5% /9/ Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт, 26,4% /19/ бусад эмнэлгүүдэд тус тус бүртгэгджээ.    Эмнэлгийн нас баралтын 30,6%-ийг  хоног болоогүй нас баралт эзэлж, өмнөх оны мөн үеэс 26,3%-иар буурсан ба аймгийн Нэгдсэн эмнэлэг-12, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, Хатанбулаг сумын ЭМТ тус бүр-3, Даланжаргалан сумын ЭМТ-2, Айраг сумын ЭМТ, хувийн хэвшлийн эмнэлэгт тус бүр-1 тохиолдлууд бүртгэгдсэн, шалтгаан нь элэгний хатуурал, нярайн эмгэг, осол гэмтэл, хавдар, сүрьеэ, зүрх судас, бөөр шээсний замын эмгэгүүд байна.   Нийт нас баралтын 24,3%-ийг осол гэмтлийн шалтгаан нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 0,8%-аар буурсан. Зам тээврийн осол, ахуйн осол, архины хордлогын шалтгаант осол гэмтлийн нас баралтууд нэмэгдсэн байна.                       Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар:  Замын-Үүд сумын Борхойн наран ӨЭМТ – 25.4%  ,   Даланжаргалан сумын ЭМТ – 14,8%,   Айраг сумын ЭМТ – 10.1%, Хатанбулаг сумын ЭМТ- 6.7%, Иххэт, Хөвсгөл,Улаанбадрах сумдын ЭМТ-үүд тус бүр – 5,6%,  Зүүнбаян сум дундын эмнэлэг -4,5% , Сайхандулаан, Эрдэнэ сумдын ЭМТ, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг тус бүр 3,3% , Алтанширээ, Өргөн, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Агатова, Гоёо-мэнд ӨЭМТ-үүдэд тус бүр 2,2% , Мишээлт-Мана өрхийн ЭМТ-1,1%


Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1609
mod_vvisit_counterӨчигдөр1391
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт1609
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт12256
mod_vvisit_counterЭнэ сард22653
mod_vvisit_counterӨнгөрсөн сард31895
mod_vvisit_counterНийт1239060

We have: 44 guests online
Хаяг IP :: 34.229.194.198
 , 
Today: 2-р сар 17, 2019


Бид авлигаас ангид эмнэлгийн мэргэжилтэнүүд

Эхийн сүүгээр хооллоорой.



  • alt

  • alt


Зөвлөгөө
ТОМУУГААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨГӨӨ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн hishigbat   
2018 оны 11-р сарын 26, Даваа гариг, 10:45
ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ...
 
ХҮҮХДИЙГ ХҮЧТЭЙ СЭГСЭРСНЭЭС БОЛЖ ЯМАР ГЭМТЭЛ ҮҮСДЭГИЙГ ТА МЭДЭХ ҮҮ?

Сүүлийн жилүүдэд бага насны насны хүүхдэд тохиолддог шинэ гэмтэл олж нээгээд байгаа. Уг хам шинж нь хүүхдэдээ уурлаж уцаарласан эцэг эхчүүд нь түүнийг хүчтэй сэгсэнснээс үүсдэг. Зарим эцэг эхчүүд хүүхдийг сэгсрэхэд яах ч үгүй гэж боддог. Гэвч үүний үр дагавар нь тэдний төсөөлж буйгаас илүү хөнөөлтэй байж мэднэ.

Дэлгэрэнгүй...
 
ХҮҮХДИЙН ТАРХИНЫ САА, СААЖИЛТЫН ҮЕД ХИЙГДЭХ АСАРГАА, СУВИЛГАА ХООЛЛОЛТ

Орчин

  • Үйлчлүүлэгчийн өрөө:
  • Цэвэр агааржилт, гэрэлтүүлэг сайтай
  • 1 хүнд ноогдох талбай 7м.кв
  • Хананы өндөр 3,5 м хананы өнгө цайвар
  • Орнуудын хоорондын зай 0,9-1м унахаас хамгаалж хашлагатай, зориулалтын ор
  • Дулаан +18С-22С, чийглэг 60%
  • Хүүхдийг аюулгүй байлгах
  • Цочроох дуу чимээ багатай
  • Өрөөнд нь аль болох аюул учруулах зүйлс байж болохгүй /шовх хурц ирмэгтэй, төмөр эд зүйлс/
  • Үйлчлүүлэгчдэд тохирсон ор, сандал, ширээ, тэргэнцэр гэх мэт хэрэгсэл шаардлагатай.
  • Өрөө тасалгааг агааржуулж,өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-3 удаа хийнэ.

Дэлгэрэнгүй...
 
ХҮҮХДИЙН УРТ БУЮУ ӨНДРИЙГ ХЭМЖИХ НЬ


ХҮҮХДИЙН УРТ БУЮУ ӨНДРИЙГ ХЭМЖИХ НЬ

  • Хүүхдийн наснаас хамаарч зогсоох, хэвтүүлэхийг сонгоно. Хэвтээ байдалд биеийн уртыг, зогсоо байдалд өндрийг хэмждэг.
  • 2 хүртлэх насны хүүхдийг хэвтүүлж хэмжих нь тохиромжтой.
  • 2-оос дээш насны хүүхдийг эгц босоо зогсоож хэмжинэ.
  • Хүүхдийн уртыг хэмжих
  • Хэмжилтийг үед хурд их чухал. Урт хэмжигчийн дэргэд байрлан түүний дээрх хэмжилтийн туузыг харахын зэрэгцээ хөлийн тавцанг гүйлгэн хөдөлгөнө.
  • Өвдөг дээр дарахын зэрэгцээ хөлийн тавцанг хүүхдийн ул руу тулгаж өгнө. Хөлийн ул хөлийн тавцанд тулах ба хөлийн сарвуунууд дээр байрлана. Хүүхэд сарвуугаа хуньж хөлийн тавцанд улыг тулгах боломж олгохгүй бол хүүхдийн ул, сарвууг хөнгөхөн маажна. Энэ үед сарвуу тэнийхэд тавцанг түргэн хөлийн улруу тулгаж хэмжээсийг авна.
  • Хэмжээсийг хамгийн сүүлчийн бүтэн 0.1 см-ээр буюу 1 мм-ийн нарийвчлалтайгаар авна.

Дэлгэрэнгүй...
 
ХҮҮХДИЙГ ХЭРХЭН ЖИНЛЭХ

Дараах шаардлагуудыг хангасан жингээр хүүхэд жинлэхийг зөвлөж байна:

  • Чанартай материалаар хийгдсэн, бат бөх байх
  • Цахилгаан
  • 150 кг хүртэл жинлэх хүчин чадалтай
  • 100 граммын буюу 0,1 кг-ын нарийвчлалтай
  • Багцлан жинлэх боломжтой

Дэлгэрэнгүй...
 
Хуудас 2-с 1
 

Өргөдөл гомдол хүлээн авах ажилтан



Холбоо барих