Эрхэм зорилго: Хүн амын хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх*********Алсын хараа: Эрүүл аюулгүй амьдралыг хүн бүрт.....


Мэдээлэл:Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нийт 421 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 43 тохиолдлоор буурсан байна. Амьд төрсөн 423 хүүхдийн: 53.7 % нь эрэгтэй ,46.3 % нь эмэгтэй, 2.6 % нь 2500 граммаас доош бага жинтэй төрсөн. Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртлэх насны 4 хүүхэд /амьсгалын замын болон нярайн эмгэг, осол / эндэж, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл /0-1 нас/ -4.7 промил болж өмнөх оны мөн үеэс 6.1 промилоор, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -9.5 промил болж өмнөх оны мөн үеэс 3.4 промилоор тус тус буурсан байна. 2019 оны эхний 4 сард нийт 606 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 88,3% болж өмнөх оны мөн үеэс 1.5%-р нэмэгдэж, хожуу үеийн хяналт 1,3% болж өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна. 2019 оны 4 сард Халдварт бус өвчний 29896 тохиолдол бүртгэгдэж, 10000 хүн амд 4297,9 ногдож өмнөх оны мөн үеэс 491-оор нэмэгдсэн нь эрт илрүүлэг, явуулын амбулаторийн үзлэгүүд хийгдэж үзлэг оношилгоо нэмэгдэж байгаатай холбоотой байна. Аймгийн хэмжээнд эмнэлэгт 5848 хүн хэвтэн эмчлүүлж өмнөх оны мөн үеэс 268 хүнээр буурч, нийт 41501 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7,1 байна. Амбулаторийн үзлэг 131769 болж өмнөх оны мөн үеэс 12258 үзлэгээр өссөн. Үүнд: Өвчний учир үзлэг 2.8%-р буурч 41.4%, Урьдчилан сэргийлэх үзлэг 0.9%-р буурч 31.5%, Идэвхтэй хяналтын үзлэг 0.5%-р нэмэгдэж 14.3%, Гэрийн идэвхтэй хяналтын үзлэг 3.2%-р нэмэгдэж 10.9%, Гэрийн дуудлагын үзлэг- 1.9% болж өмнөх оны мөн үеийн түвшинд байна. Халдварт өвчний 280 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ногдох халдварт өвчин 40.3 болж өмнөх оны мөн үеэс 8.8-аар өссөн байна. Нийт халдварт өвчний 53,6%-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 21,6 ноогдож, өмнөх оны мөн үеэс 2–оор өссөн. / тэмбүү-12, трихомониаз-17 тохиолдлоор тус бүр нэмэгдэж, заг хүйтэн-13 тохиолдлоор буурсан / Нийт халдварт өвчний 36,4%-ийг амьсгалын замын халдвар эзэлж, өмнөх оны мөн үеэс 13,1%-иар өсч, гэдэсний халдвар 5,7%-ийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1,8%-иар буурсан байна. Түргэн тусламжийн үйлчилгээ: 2019 оны эхний 4 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 87-аар нэмэгдэж, нийт 7129 хүнд үйлчилсний 84,9% нь төвийн дуудлага, 15,1% /1078/-ийг алсын дуудлага тус бүр эзлэж, нийт дуудлагын 4,3%-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж өмнөх оны мөн үеийн түвшинд байна. Нас баралт: Аймгийн хэмжээнд нийт 137 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 6.6% /9 хүн/- ээр нэмэгдсэн. Нийт нас баралтын 24.1%-ийг эмнэлгийн нас баралт эзэлж, үүний 72.7% /24/ аймгийн Нэгдсэн эмнэлэг, 6.1% /2/ Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, Иххэт сумын ЭМТ, Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Хатанбулаг сумдын ЭМТ-үүд, Зүүнбаян сум дундын эмнэлэг тус бүр 3.0% /1/ тохиолдол бүртгэгджээ. Эмнэлгийн нас баралтын 42.4%-ийг хоног болоогүй нас баралт эзэлж, өмнөх оны мөн үеэс 9,1%-иар нэмэгдсэн ба аймгийн Нэгдсэн эмнэлэг-9, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг-2, Алтанширээ, Иххэт сумын ЭМТ-дэд тус бүр-1 тохиолдол бүртгэгдэж, шалтгаан нь зүрх судас, амьсгал, мэдрэл, осол гэмтэл зэрэг өвчлөлүүд байна. Нийт нас баралтын 20.4%-ийг осол гэмтлийн шалтгаант нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 1.6%-аар нэмэгдсэн, зам тээврийн осол, амиа хорлолт, бусдад хорлогдсон, ахуйн ослын шалтгаант нас баралтууд бүртгэгдсэн байна. 1%


Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1225
mod_vvisit_counterӨчигдөр517
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт2157
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт9677
mod_vvisit_counterЭнэ сард27683
mod_vvisit_counterӨнгөрсөн сард37680
mod_vvisit_counterНийт1335094

We have: 36 guests online
Хаяг IP :: 18.212.83.37
 , 
Today: 5-р сар 21, 2019


Бид авлигаас ангид эмнэлгийн мэргэжилтэнүүд

Эхийн сүүгээр хооллоорой.



  • alt

  • alt


"ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА 2018-2020" АЯН PDF  Array Хэвлэх Array  И-мэйл

"Эрүүл насжилт настны эрүүл мэнд" үндэсний хөтөлбөр, " Инээмсэглэл-эерэг хандлага" уриан дор настны эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл зан үйл, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор Дорноговь аймгийн төвийн бүсийн настнуудын дунд урьдчилан сэргийлэх үзлэг, сургалтыг зохион байгуулж байна. Аяны хүрээнд Геронтологийн үндэсний төв, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Сайншанд сумын Засаг даргын тамгын газар, Ахмадын хороо, Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллаа. Аяны нээлтэнд Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г. Энхцэцэг, Сайншанд сумын ахмадын хорооны дарга н. Сүрэнжав, Геронтологийн үндэсний төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний албаны дарга Б.Эрдэнэчимэг нар оролцов. Төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг 4 чиглэлээр үзүүлж, хэвлийн эхо, зүрхний цахилгаан бичлэг, ясны нягтрал тодорхойлох, цусанд хавдрын маркер, захын цусанд өлөн үеийн глюкоз, хеликобактер, BC вирус илрүүлэх шинжилгээнд настнуудыг хамруулж байна. Настнуудын дунд "Нойргүйдэл", "Эмийн зохистой хэрэглээ" сэдвээр сургалт зохион байгууллаа






 
 

Өргөдөл гомдол хүлээн авах ажилтан



Холбоо барих