ЗАМЫН-ҮҮД СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ PCR ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИТОЙ БОЛЛОО

ЗАМЫН-ҮҮД СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ PCR ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИТОЙ БОЛЛОО

  УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Замын-Үүд суманд ажиллалаа.

    УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Замын-Үүд суманд ажиллалаа.

    Энэ үеэр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт (КОВИД-19) халдварын иж бүрэн PCR оношилгооны лабораторийн тоног төхөөрөмжийг НҮБ-ын Хүн амын сан, “Рио Тинто Монгол” ХХК-иас олгосныг гардуулан өгсөн байна.

       Тус лабораторийн тоног төхөөрөмж нь зөвхөн коронавирусын шинжилгээнд ашиглагдаад зогсохгүй, үүсгэгч нь тодорхойгүй бүх төрлийн вирусийг оношлох, томуу,томуу төст өвчин, антибиотикт тэсвэртэй сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчин, элэгний В, С вирусийн оношилгоо гээд бүх төрлийн халдварт өвчнийг эрт илрүүлэн оношилдогоороо ач холбогдолтой юм.

       Аймгийн хэмжээнд гемодиализ /бөөр орлуулах аппарат/-ын эмчилгээнд 30 гаруй иргэн эмчлүүлдэг. Үүнээс 7 нь Замын-Үүд сумын иргэн бөгөөд долоо хоногт 2-3 удаа аймгийн төвд ирж эмчилгээнд ордог байсан чирэгдлийг арилгаж, Замын-Үүд суманд Гемодиализын аппаратын асуудлыг шийдвэрлэж, бүрэн ашиглалтад оруулснаар сумандаа эмчилгээнд хамрагдах боломжтой болжээ.

       Мөн УИХ-ын гишүүд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1000, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт 500 ширхэг коронавирусын түргэвчилсэн оношлуурыг тус тус өглөө.