PCR ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЛАБОРАТОРИТАЙ БОЛЛОО

PCR ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЛАБОРАТОРИТАЙ БОЛЛОО
ЗАМЫН-ҮҮДИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ PCR ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЛАБОРАТОРИТАЙ БОЛЛОО
Замын-Үүдэд коронавирусын батлагдсан тохиолдол илэрсэнтэй холбогдуулан сумын Онцгой комиссоос Эрүүл мэндийн сайдад хүсэлт гарган орон нутагтаа PCR-ийн шинжилгээ хийж баталгаажуулах лабораторийг байгуулахаар 2020 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр PCR-ийн бүх тоног төхөөрөмжийг татан авч угсралт суурилуулалтын ажил явагдаж байна.
Мөн ХӨСҮТ-өөс 2 халдвар судлаач, 1 лабораторийн эмчтэй зөвлөн туслах баг коронавируст халдварын үед авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шинжилгээ тандалтын талаар арга зүйн зөвлөгөө өгч байна
PCR-ийн лаборатори 2020 оны 11 дүгээр сарын 22-ны оройноос эхлэн сорьцийн шинжилгээ хийгдэж эхлэхээр төлөвлөн ажиллаж байна.