Мобайл технологи дахин 3 сумаар нэмэгдлээ.

Мобайл технологи дахин 3 сумаар нэмэгдлээ.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд Мобайл технологийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд Мобайл технологийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг 2020.06.26 нд зохион байгуулж байна. Сургалтыг ЭМГ, АНЭ-ийн эмч, мэргэжилтнүүд болон 2019 онд орон нутагтаа амжилттай хэрэгжүүлсэн Мандах сумын дотрын эмч Э.Чулуунцэцэг нар хийж, мэргэжил арга зүйгээр хангав. Айраг, Улаанбадрах, Эрдэнэ сумдуудад 2020 онд ОНХС-ийн нийт 33.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Мобайл тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдсэн. Хөдөөгийн иргэд, малчид хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн хүндрэлгүйгээр ЭХО, ЗЦБ, 8 төрлийн шинжилгээг явуулын хэлбэрээр цогцоор нь авах боломж бүрдүүлж, эрүүл мэндийн төвүүдээ дэмжсэн Айраг, Улаанбадрах, Эрдэнэ сумын удирдлагуудад талархал илэрхийлье.