АЙРАГ СУМАНД ШУУРХАЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ БАГ АЖИЛЛАЖ БАЙНА

АЙРАГ СУМАНД ШУУРХАЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ БАГ АЖИЛЛАЖ БАЙНА
АЙРАГ СУМАНД ШУУРХАЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ БАГ АЖИЛЛАЖ БАЙНА
2020 оны 11 сарын 19 –ний өдрөөс Айраг сумын халдварын голомтонд аймгийн Эрүүл мэндийн газрын халдвартын мэргэжилтэн С.Мөнхзул, аймгийн Нэгдсэн эмнэлгийн тархвар судлагч их эмч У.Отгонбаяраар ахлуулсан шуурхай хариу арга хэмжээний нэгдүгээр баг, халдвартын их эмч Д.Нямсүрэн, лаборант С.Цагаандарь, Н.Шинэхүү, ариутгагч сувилагч Г.Шүрцэцэг, жолооч С.Цэвээндорж ,Үржинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Одоогоор 417 хүнд тандалт судалгаа хийж, коронавируст халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж, 38 ойрын хавьтлыг илрүүлж, сэжигтэй 4 тохиолдлыг тусгаарлалтанд авч, батлагдсан 3 тохиолдлын голомтын эцсийн халдваргүйтгэлийг 730 метр квадрат талбайд хийж, тандалт судалгаа үргэлжлэн явагдаж байна.