Мэдээлэл

Мэдээлэл
100 МЯНГАН ШИРХЭГ МАСК, 500 ШИРХЭГ ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхантай хамтран дэлхий нийтээр тархаад буй КОВИД-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой комисст 70 мянган ширхэг маск, 500 ширхэг коронавирусын түргэвчилсэн оношлуур, мөн УБТЗ-ын Сайншанд зангилаанд 30 мянган ширхэг маскны тусламжийг Орон нутаг дахь бие төлөөлөгчдөөр дамжуулан хүргүүллээ.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмжөө сайтар хэрэгжүүлж аюулт өвчнийг хамтдаа давцгаая!