ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАРЫН БАГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАРЫН БАГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАРЫН БАГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА


Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн мэс заслын зөвлөх, МУ-ын Хүний гавьяат эмч, клиникийн профессор Б.Энхравдан, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн мэс заслын эмч А.Цэнджав нараар ахлуулсан нарийн мэргэжлийн эмч нарын баг 2020 оны 08 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ажиллалаа. Хүүхэд нярайн мэс заслын эмчилгээ оношилгооны чиг хандлага, мэс заслын төрөлжсөн тусламж үйлчилгээний хүртээмжийг орон нутагт иргэдэд ойртуулах, санхүүгийн бэрхшээл үүсгэхгүй байх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байранд сурч, дадлагажих боломжийг олгох зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байлаа.
Бүх төрлийн ивэрхий, фимоз, бэтэг, шээсний сүвийн гажиг, бөөр шээс дамжуулах замын гажиг ба эмгэгтэй нийт 158 хүүхэд үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаж, 34 хүүхдийн мэс заслыг амжилттай хийснээр үйлчлүүлэгчийн төвлөрлийг бууруулан эдийн засгийн хэмнэлтийг бий болгож, сэтгэл ханамжийг дээшлүүлсэн ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо.
Үзлэг эмчилгээнээс гадна нарийн мэргэжлийн 5 чиглэлээр ажлын байрны дадлагажих сургалтыг зохион байгуулсан нь сургалтын онцлог бөгөөд, эмч мэргэжилтний мэдлэг чадварыг дээшлүүлэн туршлагаа хуваалцсан ач холбогдолтой байлаа. Дадлагажих сургалтанд мэс засал, дүрс оношилгоо мэдээгүйжүүлэг, нярайн чиглэлээр нийт 20 гаруй эмч мэргэжилнүүд хамрагдсан.
Уг арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан удирдлагууд болон нарийн мэргэжлийн багийн хамт олондоо талархал илэрхийлье