Талархал

Талархал

Баяр наадмын амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн хэмжээнд

Баяр наадмын амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн хэмжээнд 19 эрүүл мэндийн байгууллагын 214 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчид ажиллаж, 16 эх нярайг эсэн мэнд төрүүлж, яаралтай тусламжаар 591 хүнд тусламж үзүүлэн, 377 дуудлаганд шуурхай үйлчилж, яаралтай хагалгаа 6 хүнд хийж эрдэнэт хүний амь насыг аварч, өрхийн эмнэлгүүд баярын өдрүүдэд ажиллан 89 хүнд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаа. Мөн Ковид-19 халдварын дэглэмтэй холбоотой Сайншанд, Замын үүд, Хатанбулаг сумдын тусгаарлан ажиглалтын нийт 10 байранд 19 эмч, 8 сувилагч нар 21 хоног тусгаарлагдан ажиллаж байна. Баярын өдрүүдэд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө амрах, баярлах завгүй ажилласан нийт эмч ажилчиддаа талархал илэрхийлье.