Санхүү нөөцийн баг

Санхүү нөөцийн баг

 САНХҮҮ НӨӨЦИЙН БАГИЙН ХИЙСЭН АЖИЛ

Тохиолдлын удирдлагын тогтолцоонд шилжиж багийн төлөвлөгөөг батлуулан чиг үүргийн дагуу ажиллаж байна.

Хүний нөөц:

 Салбарын хэмжээнд нийт 1011 хүн ажиллаж байна. Дайчилан ажиллах 65 мэргэжилтэн, үүнээс мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч-8, төрөлжсөн нарийн мэргэжлээр суралцагсад-52 эмч, мэргэжилтнүүдийн судлагааг гаргаад байна.

 “Covid-19” халдварын үед Сайншанд суманд 105, Замын Үүд суманд 25 ор дэлгэх,  ажиллах хүний нөөцийн судалгааг нэр, мэргэжлээр гаргаж ЭМХТ-д хүргүүлэв. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай  байгаа  хүний нөөцийг  эмнэлэг тус бүрээр гаргахад  21 эмч, 38 сувилагч,  16  бусад мэргэжилтэн нийт-75 эмнэлгийн мэргэжилтнүүд дутагдалтай байна.

Эм, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэгсэл санхүүгийн нөөц:

Салбарын хэмжээнд Нэгдсэн эмнэлгүүд, сумын ЭМТ-үүд, ЭМГ дээр шаардлагатай нөөцүүдийг бүрдүүлж судалгаа авч ажиллав. Үүнд:

 

Эрүүл мэндийн байгууллагууд эмийн батлагдсан төсвөөс 173,8 сая төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг тендерийн дагуу татан авч, эмийн хангалт: 

  1. ЗШЭ-ийн хангалт дунджаар 81,3%
  2. Амин чухал эмийн нөөц дунджаар 85,6%

            ЭМС-ын 2020 оны А/101 дугаар тушаалын 1-р хавсралтын дагуу 1 сарын /20 хоногийн/ эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй. Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/136 дугаар тушаалын дагуу 34 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл 31.3 сая төгрөгийн эм болон хамгаалах хувцас хэрэгсэл, Эрүүл мэндийн яамнаас хуваарилсан 14 нэр төрлийн 2468 ширхэг  эм тариаг татан авч ЭМГ дээр нөөц бүрдүүллээ.

            Аймгийн онцгой комиссоос Сайншандын 50 ортой төрөх эмнэлэг, Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгүүдийг  тусгаарлах  эмнэлэг болгон ашиглахад нэн шаардлагатай  эмнэлгийн зориулалтын ор, лабораторийн тоног төхөөрөмж, тавилга, эд хогшилд 173,0 сая төгрөгийг  шийвэрлэсэний дагуу  ЭМГ-ын даргын А/48 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулан худалдан авах хөрөнгийн жагсаалтыг батлан, худалдан авалтыг хийж эмнэлэгүүдэд хүлээлгэн өглөө. Үүнд:

  1. Аймгийн нэгдсэн эмнэлэгт-  Парафин цутгагч иж бүрдэл -1, Микротом  /хагас автомат/-1, ширээ сандал - 36 ш, 100 орны иж бүрэн зөөлөн эдлэл, 
  2. Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт- Эмнэлгийн зориулалтын ор- 90ш, Элиза уншигч-1, Элиза угаагч-1, Биохимийн хагас автомат анализатор-1, Шээсний анализатор -1, Рентгений хэвлэгч Agfa DRYSTAR 5302-1,  ширээ сандал - 40 ширхэгийг бэлтгэж, бэлэн байдал хангав.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн угаалгын тасагт 10.0 сая төгрөгний угаалгын машины засвар үйлчилгээнд-5.5 сая төгрөг, ажилчдын хувцасны угаалгын машин-4.5 сая төгрөгийг шийдвэрлэв.

            Монгол улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоол, ЭМС-ын А/131 дүгээр тушаалаар Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт хуваарилагдсан 99,9 сая төгрөгийн  “Зөөврийн дижитал-Рентген аппарат”-ыг хүлээн авч эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглаж, бэлэн байдал хангав. Эрүүл мэндийн сайдын А/209 дугаар тушаалаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт Амьсгалын аппарат -1, Хүчилтөрөгч өтгөрүүлэгч -1, Пульсоксиметр -2, Халууны шил -2, Утлагын аппарат -1  нийт 5 төрлийн 7 ширхэг  36,9 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмжийг хуваарийн дагуу авч бэлэн байдлыг хангасан.

   “Дизерет” олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас Аймгийн нэгдсэн эмнэлэгт эмнэлэгийн зориулалтын ор-20 ширхэг, бүрэн автомат ор- 2 ширхэг нийт 18,0 сая төгрөгийн хөрөнгийн хандив өгсөн.