МЭДЭЭЛЭЛ

МЭДЭЭЛЭЛ

ЭРСДЭЛИЙН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ БАГ

Улсын Онцгой Комиссоос үүрэг болгосны дагуу сурталчилгаа сэрэмжлүүлгийн 7 хоногийн хүрээнд төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлсэн.Тус 7 хоногийн хүрээнд сургалт сурталчилгаа, сэрэмжлүүлэг мэдээлэл тараах, байршуулах, нэвтрүүлэг бэлтгэх зэрэг 11 төрлийн үйл ажиллагаа зохион байгуулсан. 26 удаагийн дотоодын сургалт зохион байгуулж  277 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан. Иргэдэд 160 төрлийн 5364 ширхэг сэрэмжлүүлэг, мэдээллийг тараан, олон нийтийн газруудад  49 төрлийн 620 ширхэг мэдээллийг байршуулан, цахимд 298 төрлийн мэдээлэл тавьж 27513 хандалт авсан.