МЭДЭЭЛЭЛ

МЭДЭЭЛЭЛ

ОБЕГ- ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг болон аймгийн Онцгой комиссын дарга Т.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг 2020.02.15-ны өдөр Замын-Үүд суманд ажиллалаа.


Ажиллах үеэр аймаг болон сумын Онцгой комисс шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Монгол улсын иргэдээ татан авах ажил үргэлжилж байна. Улсын Онцгой комиссын шийдвэрээр Монгол Улсын 104 иргэнийг татан оруулах ажлыг 2020 оны 02 сарын 15-ны өдөр зохион байгуулж, тус иргэдийг 14 хоног тусгаарлалаа.
Иргэдийг Эрээн хотод эрүүл мэндийн үзлэгт хамруулсан бөгөөд хилээр нэвтрэх үед Хилийн мэргэжлийн хяналтын алба тандах давтан үзлэгийг хийхэд ямар нэгэн сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
Иргэдийг Замын-Үүд суман дахь "Америстар", "Жинчин", "Замын-Үүд" зочид буудлуудад байрлуулж, 14 хоног тусгаарлаж, тандах бөгөөд орон нутгаас тус хугацаанд хэрэглэх хоол хүнс болоод шаардагдах бусад хангамжийг бэлтгээд байна.