НӨЛӨӨЛЛИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгээр "Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааны хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд 2019 оны 09 сарын 22-ны өдөр Орон нутгийн Төрийн захиргааны болон эрүүл мэндийн байгууллагууд, бусад холбогдох байгууллагуудын дарга нарын нийт 50 хүнийг хамруулсан “БЗДХ/ДОХ/ХДХВ”-ийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл” сэдэвт нөлөөллийн уулзалтыг зохион байгууллаа.
Уг уулзалтанд ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч Б.Оюунбэлэг, Б.Жүгдэржав нарыг сургагч багшаар урьж оролцуулан, БЗДХ/ДОХ/ХДХВ-ийн халдвар, вируст гепатитын халдварын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл өгөх сургалт хийж, цаашид БЗДХ/ДОХ/ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх илрүүлэх үзлэг, шинжилгээ, сургалт сурталчилгааны арга хэмжээнд дэмжлэг үзүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулж, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсон үр дүнтэй уулзалт боллоо.

