ДОРНОГОВЬ АЙМГИЙН 13 СУМДААР 2020 ОНЫ ЯВУУЛЫН АМБУЛАТОРИЙН ҮЗЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ДОРНОГОВЬ АЙМГИЙН 13 СУМДААР 2020 ОНЫ ЯВУУЛЫН АМБУЛАТОРИЙН ҮЗЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

      Нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй чанартай үзүүлэх зорилгоор “Явуулын амбулатори”-

   Нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй чанартай үзүүлэх зорилгоор “Явуулын амбулатори”-ийн урьдчилан сэргийлэх, үзлэг шинжилгээг 2009 оноос эхлэн 10 жил  зохион байгууллаа. ЭМС-ын сайдын 2016 оны А/147 дугаар тушаал, Засаг даргын 2020 оны А/324 дүгээр захирамжийн дагуу 2020 онд Дорноговь аймгийн хэмжээнд Явуулын амбулаторийн үзлэгийг 13 сумын иргэдэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотор,  хүүхэд, чих хамар хоолой, нүд, шүд, халдварт,  эмэгтэйчүүд, мэдрэл, ЭХО,  сүрьеэ, лаборант, рентген техникч, жолооч, УАУРСТ-ийн уламжлалтын их эмч нийт 13-15 хүний бүрэлдэхүүнтэй баг нийт 30 хоног ажилласан. Орон нутгийн төсвийн хөтөлбөр хэрэгжүүлэх зардлаас шатахуун, томилолтын 7630 000 төгрөг, сумдын ороэ нутгийн төсвийн нөөц хөрөнгө, сумдын ЭМТ-ийн НЭМ-ийн зардлаас  эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалжид 25101 200 төгрөгийг гарган санхүүжүүлэхээр төлөвлөгдөн, гүйцэтгэл 100 хувь байлаа. Давхардсан тоогоор 13 сумдын нийт 22541 хүн,  дан тоогоор нийт 4197 хүн үзлэг шинжилгээнд хамрагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад давхардсан тоогоор 4087 өсч, дан тоогоор 1055 хүнээр буурсан үзүүлэлттэй байна. Нийт үзлэгийн 14.2%-ийг төрийн албан хаагч, 21.4%-ийг малчид, 21.3%-ийг тэтгэврийн насныхан, 6.0%-ийг ХБИ-д, 5.3%-ийг ажилгүй иргэд, 8.9%-ийг цэргийн албан хаагчид, 5.2%-ийг хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд, 2.3%-ийг сурагчид, 1.1%-ийг цэцэрлэгийн насны хүүхдүүд тус тус эзлэж байна. 2020 онд Хатанбулаг, Эрдэнэ сумдын цэргийн ангид нэг хоног ажилласны үр дүнд 313 цэргийн алба хаагч болон ар гэрийнхнийг үзлэг шинжилгээнд хамруулсан. 2019 оноос зөөврийн рентгенийг нарийн мэргэжлийн эмчийг ажиллуулж, 2020 онд 5 өвчлөл шинээр илрүүлж, хэвтүүлэн эмчилж байгаа нь явуулын амбулаторийн үзлэгийн үр дүн юм. 2020 оны явуулын амбулаторийн үзлэгийн онцлог нь УАУРСТ-ийн уламжлалтын их эмч явсан нь иргэдийн талархал хүлээсэн ажил боллоо. Нийт үзлэгийн 6.8%-ийг уламжлалтын эмчийн үзлэг эзэлж байна.