Түүхэн замнал

Дорноговь аймгийн эрүүл мэндийн байгууллага нь 1931 онд Зөвлөлтийн эмч Агатов эрхлэгчтэй 2 гэр, 5 орон тоотойгоор анхны суурь тавигдсан.

1939 онд үйл ажиллагааа өргөжин 22 сум эмнэлгийн салбартай болж, 73 ажилтан, 54 ортой анхан шатны эмнэлгүүд байгуулагдсан байна.

            1938 онд анхны эмийн сан, 1950-иад онд бага эмчийн салбар, 1955 онд арьс өнгөний диспансер, 1960 онд Ариун цэвэр халдвар судлалын станц тус тус байгуулагдаж, 1960-аад онд хөдөөгийн хүн амыг их эмчийн тусламж үйлчилгээнд хамруулжээ.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн стационарын хэсэг, хүүхдийн тасаг, халдвартын тасаг, амбулотарийн тасаг нь тус тусын байранд үйл ажиллагаа явуулж байгаад 1992 онд Зөвлөлтийн засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдсан зориулалтын байранд орж үйл ажиллагаагаа цогц байдлаар хүргэж байна.

1990 оны эхээр улс оронд нийгмийн бүх хүрээг хамарсан өөрчлөлт явагдаж Эрүүлийг хамгаалах газар нь арьс өнгө, сүрьеэгийн диспансер, ариун цэвэр халдвар судлалын станцтай нэгдэж Нийгмийн эрүүл мэндийн төв болон ажиллаж байгаад аймгийн засаг даргын 1999 оны 09 сарын 24-ний өдрийн 179 тоот захирамжаар Эрүл мэндийн газар болж, удирдлага эрүүл  мэндийн тусламжийн ба нийгмийн эрүүл мэндийн гэсэн 2 албатай 13 орон тоотойгоор, орон нутгийн эрүүл мэнлийн бодлогыг хэрэгжүүлж, салбарын удирдлагаар хангах чин үүрэг бүхий хэрэгжүүлэгч агентдаг болж байгуулагдсан.

Одоо аймгийн Засаг даргын 2011 оны А/179 тоот захирамжийн дагуу 3 хэлтэс, 1 алба, 28 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж доорхи чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.Үүнд:

 

  1. Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх
  2. Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн түвшинд нийгмийн эрүүл мэндийн бодлого, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангамжийн талаар тавих зорилт, стратеги, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох тусламж үйлчилгээг оновчтой зохион байгуулах.
  3. Харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангах, үйл ажиллагаа бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гүйцэтгэлд хяналт шинжилгээ үнэлгээ хийж дүнг холбогдох байгууллагуудад мэдээлж ажиллах.
  4. Орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стратеги тэргүүлэх чиглэлд нийцүүлэн улсын болон орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх хөрөнгийг үр ашигтай зарцуулах зарчмыг баримтлах.
  5. Эрүүл мэндийн асуудлаар салбар дундын зохицуулалтыг хангаж, эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагаанд орон нутгийн засаг захиргааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага олон улсын байгууллага, олон нийтийг оролцуулан хамтарч ажиллах.

Одоо аймгийн хэмжээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг 1, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 1, сум дундын эмнэлэг 1, сумын эмнэлэг 12, өрхийн эмнэлэг 5, уламжлалт эмнэлэг 1, цэргийн эмнэлэг 3, хувийн хэвшлийн эмнэлэг 16, эмийн сан 13, эм эргэлтийн сан 13, рашаан сувиллын газар 3 тус тус үйл ажиллагаа явуулж байгаа ба аймгийн эрүүл мэндийн газар нь дээрх байгууллагуудыг мэргэжлийн удирдлага арга зүй, бодлого зохицуулалтаар ханган ажиллаж байна.

            Эрүүл мэндийн байгууллагуудад их эмч 196, эм зүйч 22, сувилагч 198, эмнэлгийн мэргэжилтэн 171, нийт 947 хүн ажиллаж байна.Эмнэлгийн нийт 297 ор ашиглаж байгаагийн 160 нь Эрүүл мэндийн даатгалын сангаас, 137 ор нь улсын төсвөөс санхүүжигдэж байна.

            2015 оны эхний 07 сарын байдлаар аймгийн хэмжээнд 8055 үйлчлүүлэгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, аймгийн хэмжээнд нийт 56851 ор хоног ашигласан бөгөөд дундаж ор хоног 7,1 байна.

            2015 оны 07 сарын байдлаар аймгийн хэмжээнд 901 эх төрж, 911 хүүхэд эсэн мэнд бойжиж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төрөлт 46 тохиолдлоор нэмэгдэж, эхийн эндэгдэл гараагүй.

            1000 амьд төрөлтөнд ноогдох нялхсын эндэгдэл 2015 оны 7 сард 12,1 промил байгаа нь өмнөх оны мөн үеэс 0,7 промилоор нэмэгдэж, улс аймгийн дунджаас 4,0-4,9 промилоор доогуур үзүүлэлттэй байгаа бөгөөд 2015 оны эхний 7 сарын байдлаар 1-5 насны хүүхдийн эндэгдэлгүй ажиллаа.

2015 оны эхний 07 сарын байдлаар аймгийн хэмжээнд 568 халдварт өвчин бүртгэгдэж 10000 хүн амд ногдох халдварт өвчин 89,5 болж 2008 оны мөн үетэй харьцуулахад нийт халдварт өвчин 8 тохиолдлоор буурсан байна./ 2008 оны 7 сард 576 тохиолдол буюу 10000 хүн амд 103,5/