Эрхэм зорилго: Хүн амын хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх*********Алсын хараа: Эрүүл аюулгүй амьдралыг хүн бүрт.....


Мэдээлэл:Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 11 сарын  байдлаар нийт 1258 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Амьд төрсөн 1259 хүүхдийн: 52.1 % нь эрэгтэй ,47.9 % нь эмэгтэй, 2,2% нь 2500 граммаас доош бага жинтэй төрсөн.  Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртлэх насны 20 хүүхэд /амьсгалын замын эмгэг, нярайн эмгэг, осол гэмтэл/ эндэж, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл /0-1 нас/ -11.1 промил болж өмнөх оноос 0.3 промилоор нэмэгдэж, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -15.9 промил байна.   2018 оны эхний 11 сард нийт 1509 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 88.9% болж өмнөх оны мөн үеэс 2.7-р нэмэгдэж, хожуу үеийн хяналт 0.9% болж өнгөрсөн оны мөн үеэс 0.3%-р буурсан байна.  Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийг /артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, хөх умайн хавдар, элэгний хавдар/ эрчимжүүлснээр 2018 оны эхний 11 сард  халдварт бус өвчний илрүүлэлт сайжирч нийт  62125 халдварт бус өвчлөл бүртгэгдэж, 10000 хүн амд  10117.3 тохиолдол ногдож байна.        Аймгийн хэмжээнд эмнэлэгт нийт 109424 ор хоног ашиглаж, 15318 хүн эмнэлэгт  хэвтэн эмчлүүлж өмнөх оны мөн үеэс 828 хүнээр нэмэгдэж, дундаж ор хоног 7,1  байна.       Амбулаторийн үзлэг 326177 болж өмнөх оны мөн үеэс 11889 үзлэгээр өссөн. Үүнд:  Өвчний учир үзлэг 2.2%-р өсч 43,8% , Урьдчилан сэргийлэх үзлэг 1,4%-р өсч 33.9%  ,   Идэвхтэй хяналтын үзлэг 1.1%-р буурч 13,8%   ,  Гэрийн идэвхтэй хяналтын үзлэг 2,7%-р буурч 6,7%  ,  Гэрийн дуудлагын үзлэг- 1,8% болж өмнөх оны мөн үеийн түвшинд бүртгэгдсэн байна.     Халдварт өвчний 656 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ногдох халдварт өвчин 96,2 болж өмнөх оны мөн үеэс 1,5-аар өссөн байна.    Нийт халдварт өвчний 57,3%-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 55,1 ноогдож, өмнөх оны мөн үеэс 15,6–аар өссөн байна. Үүнд: тэмбүү-35, заг хүйтэн-67, трихомониаз-11 тохиолдлуудаар тус бүр  нэмэгдсэн. Амьсгалын замын халдварт өвчин өмнөх оны мөн үеэс  13,7%-иар буурч 28%-ийг, гэдэсний халдварт өвчин 7,4%-иар буурч  10,5%-ийг тус тус эзэлж байна.    Түргэн тусламжийн үйлчилгээ:    2018 оны 11 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 1236-аар нэмэгдэж, нийт 18011 хүнд үйлчилсний 84% нь төвийн дуудлага, 16% /2893/-ийг алсын дуудлага тус бүр эзлэж, нийт дуудлагын 5,2%-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж өмнөх оны мөн үеийн түвшинд байна.      Нас баралт: Аймгийн хэмжээнд нийт 367 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 14,2% /52 хүн/- ээр нэмэгдсэн.    Нийт нас баралтын 19,6%-ийг эмнэлгийн нас баралт эзэлж, үүний 61,1%  /44/ аймгийн Нэгдсэн эмнэлэг, 12,5% /9/ Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт, 26,4% /19/ бусад эмнэлгүүдэд тус тус бүртгэгджээ.    Эмнэлгийн нас баралтын 30,6%-ийг  хоног болоогүй нас баралт эзэлж, өмнөх оны мөн үеэс 26,3%-иар буурсан ба аймгийн Нэгдсэн эмнэлэг-12, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, Хатанбулаг сумын ЭМТ тус бүр-3, Даланжаргалан сумын ЭМТ-2, Айраг сумын ЭМТ, хувийн хэвшлийн эмнэлэгт тус бүр-1 тохиолдлууд бүртгэгдсэн, шалтгаан нь элэгний хатуурал, нярайн эмгэг, осол гэмтэл, хавдар, сүрьеэ, зүрх судас, бөөр шээсний замын эмгэгүүд байна.   Нийт нас баралтын 24,3%-ийг осол гэмтлийн шалтгаан нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 0,8%-аар буурсан. Зам тээврийн осол, ахуйн осол, архины хордлогын шалтгаант осол гэмтлийн нас баралтууд нэмэгдсэн байна.                       Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар:  Замын-Үүд сумын Борхойн наран ӨЭМТ – 25.4%  ,   Даланжаргалан сумын ЭМТ – 14,8%,   Айраг сумын ЭМТ – 10.1%, Хатанбулаг сумын ЭМТ- 6.7%, Иххэт, Хөвсгөл,Улаанбадрах сумдын ЭМТ-үүд тус бүр – 5,6%,  Зүүнбаян сум дундын эмнэлэг -4,5% , Сайхандулаан, Эрдэнэ сумдын ЭМТ, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг тус бүр 3,3% , Алтанширээ, Өргөн, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Агатова, Гоёо-мэнд ӨЭМТ-үүдэд тус бүр 2,2% , Мишээлт-Мана өрхийн ЭМТ-1,1%


Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1498
mod_vvisit_counterӨчигдөр1155
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт8684
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт6584
mod_vvisit_counterЭнэ сард29022
mod_vvisit_counterӨнгөрсөн сард19953
mod_vvisit_counterНийт1298236

We have: 50 guests online
Хаяг IP :: 3.90.12.112
 , 
Today: 4-р сар 25, 2019


Бид авлигаас ангид эмнэлгийн мэргэжилтэнүүд

Эхийн сүүгээр хооллоорой.



  • alt

  • alt


ЗАРЛАЛ

ЗАРЛАЛ

“Үл тасрах аялгуу” 1950-1980 оны дууг хэн сайн дуулах бэ улсын уралдаан 2019 оны 04 сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах тул гавъяаныхаа амралтанд гарсан, одоо ажиллаж байгаа их эмч, бага эмч нар оролцох боломжтой.

         Уралдаанд оролцох хүсэлтэй эмч нар 2019.04.11-2019.04.25-ны өдрийн  0800-1700 цагийн хооронд аймгийн эрүүл мэндийн газрын 208 тоотод ирж бүртгүүлнэ үү.


 
АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ


АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ?

Дэлгэрэнгүй...
 
"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" аймгийн дэд хөтөлбөр

Сайн байцгаана уу

"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" аймгийн дэд хөтөлбөрийн төлөвлөгөөнд саналаа өгнө үү? Таны өгсөн санал тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах бөгөөд хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгагдах боломжтой.


ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ...

 
"ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД" АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГНӨ ҮҮ

ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ...

 
“ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

энд дарж үзнэ үү...

 
«ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл»

Хуудас 47-с 1
 
Та аль шатлалын эмнэлэгээр үйлчлүүлдэг вэ?
 

Өргөдөл гомдол хүлээн авах ажилтан



Холбоо барих