Эрхэм зорилго: Хүн амын хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх*********Алсын хараа: Эрүүл аюулгүй амьдралыг хүн бүрт.....


Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар нийт 520 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 43 тохиолдлоор буурсан байна. Амьд төрсөн 522 хүүхдийн: 52.3% нь эрэгтэй , 47.7 % нь эмэгтэй, 2.3 % нь 2500 граммаас доош бага жинтэй төрсөн. Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртлэх насны 5 хүүхэд /амьсгалын замын болон нярайн эмгэг, осол / эндэж, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл /0-1 нас/ -5.7 промил болж өмнөх оны мөн үеэс 8.5 промилоор, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -9.6 промил болж өмнөх оны мөн үеэс 6.3 промилоор тус тус буурсан байна. 2019 оны эхний 5 сард нийт 775 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 89% болж өмнөх оны мөн үеэс 2.5%-р нэмэгдэж, хожуу үеийн хяналт 1,5% болж өнгөрсөн оны мөн үеэс 0,1-ээр нэмэгдсэн. 2019 оны 5 сард Халдварт бус өвчний 37234 тохиолдол бүртгэгдэж, 10000 хүн амд 5352,7 ногдож өмнөх оны мөн үеэс 579,2-оор нэмэгдсэн нь эрт илрүүлэг, явуулын амбулаторийн үзлэгүүд хийгдэж үзлэг оношилгоо нэмэгдэж байгаатай холбоотой байна. Аймгийн хэмжээнд эмнэлэгт 7389 хүн хэвтэн эмчлүүлж өмнөх оны мөн үеэс 201 хүнээр буурч, нийт 53004 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7,1 байна. Амбулаторийн үзлэг 171495 болж өмнөх оны мөн үеэс 17544 үзлэгээр өссөн. Үүнд:Өвчний учир үзлэг 3.3%-р буурч 40.2% , Урьдчилан сэргийлэх үзлэг 0.8%-р нэмэгдэж 34,6% , Идэвхтэй хяналтын үзлэг 13,7% болж өмнөх оны мөн үеийн түвшинд, Гэрийн идэвхтэй хяналтын үзлэг 2,6%-р нэмэгдэж 9,7% ,Гэрийн дуудлагын үзлэг- 0,1%-р буурч 1.8% байна. Халдварт өвчний 407 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ногдох халдварт өвчин 58.5 болж өмнөх оны мөн үеэс 13.6-аар өссөн байна. Нийт халдварт өвчний 56.3%-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 32.9 ноогдож, өмнөх оны мөн үеэс 8.3–оор өссөн. /тэмбүү-18, трихомониаз-32, заг хүйтэн-7 тохиолдлоор тус бүр нэмэгдсэн/ Нийт халдварт өвчний 34.2%-ийг амьсгалын замын халдвар эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.5%-иар өсч, гэдэсний халдвар 5,7%-ийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 3,8%-иар буурсан байна. Түргэн тусламжийн үйлчилгээ: 2019 оны эхний 5 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 53-аар нэмэгдэж, нийт 8750 хүнд үйлчилсний 84,7% нь төвийн дуудлага, 15,3% /1339/-ийг алсын дуудлага тус бүр эзлэж, нийт дуудлагын 4,4%-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж өмнөх оны мөн үеийн түвшинд байна. Нас баралт: Аймгийн хэмжээнд нийт 167 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 4.2% /7 хүн/- ээр нэмэгдсэн. Нийт нас баралтын 22.2%-ийг эмнэлгийн нас баралт эзэлж, үүний 73% /27/ аймгийн Нэгдсэн эмнэлэг, 5,4% /2/ Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, Иххэт, Дэлгэрэх сумын ЭМТ, Айраг, Алтанширээ, Хатанбулаг сумдын ЭМТ-үүд, Зүүнбаян сум дундын эмнэлэг тус бүр 2,7% /1/ тохиолдол бүртгэгджээ. Эмнэлгийн нас баралтын 43,2%-ийг хоног болоогүй нас баралт эзэлж, өмнөх оны мөн үеэс 11.6%-иар нэмэгдсэн ба аймгийн Нэгдсэн эмнэлэг-62.5% /10/, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, Иххэт сумын ЭМТ тус бүр- 12,5 /2/, Алтанширээ, Дэлгэрэх сумын ЭМТ- 6,3% /1/ тус бүр бүртгэгдэж, шалтгаан нь зүрх судас, амьсгал, мэдрэл, осол гэмтэл зэрэг өвчлөлүүд байна. Нийт нас баралтын 19,8%-ийг осол гэмтлийн шалтгаан нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 0,2%-аар буурсан, зам тээврийн осол, амиа хорлолт, бусдад хорлогдсон, үйлдвэрийн, ахуйн ослын шалтгаант нас баралтууд бүртгэгдсэн байна. Зам тээврийн осол өмнөх оны мөн үеэс 1%-иар буурч 33,3% болж гэмтлийн нас баралт нэмэгдсээр байна. Амиа хорлосон, үйлдвэрийн осол нэмэгдэж, бусдад хорлогдсон, зам тээврийн, ахуйн, архины зэрэг осол гэмтлийн нас баралтууд бага зэрэг буурсан байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар: Замын-Үүд сум / Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг-3,0%, Борхойн наран өрхийн ЭМТ –27,3%/ , Айраг сумын ЭМТ-15,2% , Аймгийн Нэгдсэн эмнэлэг-12,1% , Сайхандулаан, Дэлгэрэх, Хатанбулаг сумын ЭМТ, Мишээлт-Мана өрхийн ЭМТ-6,1% , Даланжаргалан, Иххэт, Өргөн, Улаанбадрах, Хөвсгөл, сумын ЭМТ-үүд тус бүр-3,0% бүртгэгджээ. 1%



  • alt


  • alt


Эрүүл мэндийн газар

Эрхэм зорилго: Хүн амын хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх......
Алсын хараа: Эрүүл аюулгүй амьдралыг хүн бүрт.....


ЭМГ нь аймгийн Засаг даргын 2011 оны А/179 тоот захирамжаар  2 хэлтэс, 1 төв 29 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж доорхи чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.Үүнд:

  1. Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх
  2. Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн түвшинд нийгмийн эрүүл мэндийн бодлого, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангамжийн талаар тавих зорилт, стратеги, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох тусламж үйлчилгээг оновчтой зохион байгуулах.
  3. Харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүл  мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангах, үйл ажиллагаа бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гүйцэтгэлд хяналт шинжилгээ үнэлгээ хийж дүнг холбогдох байгууллагуудад мэдээлж ажиллах.
  4. Орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стратеги тэргүүлэх чиглэлд нийцүүлэн улсын болон орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх хөрөнгийг үр ашигтай зарцуулах зарчмыг баримтлах.
  5. Эрүүл  мэндийн асуудлаар салбар дундын зохицуулалтыг хангаж, эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагаанд орон нутгийн засаг захиргааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага олон улсын байгууллага, олон нийтийг оролцуулан хамтарч ажиллах.

        2016 оны байдлаар аймгийн хэмжээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг 1, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 1, сум дундын эмнэлэг 1, сумын эмнэлэг 12, өрхийн эмнэлэг 5, уламжлалт эмнэлэг 1, цэргийн эмнэлэг 3, хувийн хэвшлийн эмнэлэг 18, эмийн сан 33, эм ханган нийлүүлэх  байгууллага- 4, рашаан сувиллын газар 3,  халдваргүйтгэлийн газар -3, нийт 85 эрүүл  мэндийн  байгууллага үйл ажиллагаа явуулж байгаас --- эмнэлэг , сувилал магадлан итгэмжлэгдсэн байна. 
   
Эрүүл мэндийн байгууллагуудад их эмч 210, эм зүйч 25, сувилагч 208, эмнэлгийн мэргэжилтэн 163, нийт 972 хүн ажиллаж, нийт  297 ор  ашиглаж  байгаагийн 160 нь Эрүүл мэндийн даатгалын сангаас, 137 ор нь улсын төсвөөс санхүүжиж байна.

    Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбар нь үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээгээр:

  • 2005 онд “Олон улсын нягтлан бодох бүртгэлийг нэвтрүүлсэн байгууллага”
  • 2006, 2007 онуудад салбартаа тэргүүлж, “Хүндэт өргөмжлөл”
  • 2009 онд II байранд шалгарч “Ёс зүйг дээдлэгч байгууллага”, “Эхийн эндэгдэлгүй хамт олон”
  • 2010 онд салбартаа тэргүүлж “Шилдэг байгууллага”,
  • 2010 онд “Өмч эзэмшигч тэргүүний байгууллага”.
  • 2011 онд “Санхүүгийн шилдэг байгууллага”
  • 2010, 2011, 2012 онуудад  “Эхийн эндэгдэлгүй хамт олон” –“Хүндэт Өргөмжлөл”
  • 2012 онд “Эх нялхсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дээдлэгч байгууллага
  • 2013 онд “Архигүй Дорноговь” аяны хүрээнд шилдэг байгууллага Тэргүүн байр, Өргөмжлөл
  • 2013 онд “Сайн туршлагыг түгээгч байгууллага”-Талархал
  • 2015 онд аймгийн Шилдэг байгууллага “Хүндэт Өргөмжлөл “

Аймгийн  Эрүүлийг хамгаалах газар, Эрүүл мэндийн газрын даргаар: Ж.Жамьяншарав – 1959-1961 он
Д.Ухнаа – 1968
Ж.Цэдэн-Иш – 1973-1992
Х.Цэрэндорж – 1995
П.Бат-Өлзий -1995-2003
У.Отгонбаяр -2014-2016-09 сар
Г.Энхцэцэг -2003-2014, 2016-09 сараас  өнөөг хүртэл  ажиллаж байна.

alt

 


 

Өргөдөл гомдол хүлээн авах ажилтан



Холбоо барих